solongonews
2017 оны эцэс болтол Өвөр Монгол ETC системийг бүх хурдны замд ажиллуулна
2017-06-13 16:27
Өвөр Монголын зүүн бүс нутгийн хурдны замын сүлжээг нэвтрүүлэхийн зэрэгцээ энэ жилийн сүүлийн хугацаа болтол ETC системийг Өвөр Монголын бүх хурдны замд ажиллуулахаар болсон байна гэж Өвөр Монголын Өөртөө Засах Орны хурдны замын сүлжээг нэвтрүүлэх төлбөр авч тооцоо хийх менежментийн үйлчилгээний төв зарласан байна.

“Нэгдсэн байдлаар төлөвлөж, алхам дараалалтай хэрэгжүүлж, бага багаар хамруулах” зарчим ёсоор Өвөр Монголын дунд баруун бүс нутгийн хурдны замыг Хятадын хэмжээний сүлжээнд хамруулж, дараа нь дунд баруун хэсгийн бүс нутаг болон зүүн бүс нутгийн хурдны замыг холбож, хамгийн эцэст Өвөр Монголын хурдны замыг Хятадын хурдны замын сүлжээнд хамруулахаар ажилласаар ирсэн байна. Ингэснээр Өвөр Монголын дунд баруун хэсгийн бүс нутгийн хурдны замын ETC системийг 2015 оны 9 дүгээр сард Хятадын хурдны замын сүлжээд хамруулсан байна.

Өнөөдрийг болтол Өвөр Монголын 12 аймаг хот нийт 257 ETC-гийн сүлжээний чигийг ажиллуулж, ETC хэрэглэгчдэд үйлчлэх чиг бүх аймаг хотыг хамарсан бөгөөд ETC хэрэглэгчдийн нийт тоо 320 гаруй мянга хүрсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл