solongonews
Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний шугам 8-д хүрлээ
2017-05-16 21:33
Хятад, Монголын эх газрын хамгийн том гарц болох Эрээн хотын боомтоор дайран өнгөрдөг Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний шугам нэмэгдэн 8 боллоо.

Эрээн хотын албаныхан 16-ны өдөр мэдээлснээр Хятад, Монголын эх газрын хамгийн том гарц болох Эрээн хотын боомтоор дайран өнгөрдөг Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний шугам нэмэгдэн 8 болсноор галт тэрэг нийт 358 удаа аялсан байна.

2013 онд Хятад-Европ чиглэлийн галт тэргийг Эрээн хотын боомтоос аялуулж эхэлснээс хойш хөгжил нь түргэсэж, дамжин өнгөрөх барааны хэмжээ жил дараалан ихээр нэмэгдэх болсон. Эдүгээ Эрээн хотын боомтоор дамжин өнгөрөх Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний шугам анх 2 байснаасаа 8 болж нэмэгдээд байна.

Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний дамжин өнгөрөх аялал тус боомтод хурдтай хөгжсөн нь хил дамнасан олон төрлийн худалдаа эрхэлдэг орон нутгийн бизнесменүүдэд ихээхэн үр өгөөж хүртээж байна.

Эрээн хотын бараа тээврийг гэрээгээр гүйцэтгэдэг нэгэн компанийн хариуцлагатан Лю Зүнчэн сурвалжлагчдад ярилцлага өгөхдөө, Хятад улсаас шугам дагуух улс орнууд руу илгээх барааг төмөр замаар тээвэрлэхэд дөрөвний гурван хувийн цагийг хэмнэх болж, өртөг ч үүнийг даган буурч, бараа тээврийн хэмжээ жил дараалан нэмэгдлээ гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл