solongonews
2018-Өвөр Монголын аялал жуулчлалын наадам болно
2018-12-06 16:57
2018-Өвөр Монголын аялал жуулчлалын наадам 12-р сарын 23-нд болно.

2018-Өвөр Монголын аялал жуулчлалын наадам 12-р сарын 23-ны өдөр Хөлөнбуйр хотноо болно хэмээн Хөлөнбуйр хотын өвлийн улирлын аялал жуулчлалыг сурталчлах хурлаар мэдээллээ.
Өвлийн улирлын наадмын үеэр Хөлөнбуйр Аялал Жуулчлалын Хөгжлийн Хороо 12-р сарын 22-нд хоёр арга хэмжээ зохион байгуулах юм байна. 

"Өвөр Монголын амт" хэвлэлийн бага хурлын үеэр Хөлөнбуйр нутгийн хамгийн онцлог хоолыг сонгон гаргах болно. 22-ны үдэш болох "Үзэсгэлэнт тал нутаг миний гэр" урлагийн тоглолтоор Өвөр Монголын үндэстнүүдийн соёл иргэншлийг илэрхийлсэн тоглолтыг сонирхуулах юм. "Аялал жуулчлал + соёл" хэлбэрээр Хөлөнбуйр хотын ерөнхий дүр төрхийг танилцуулах болно.
Өвөр Монголын өвлийн аялал жуулчлалын наадмаас гадна Хятад улсын мөс цасны наадмыг зохион байгуулж, 2018 оны 12-р сараас 2019 оны 02-р сар хүртэл үргэлжлэх аж.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : tourist.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл