
- 10 эр хонь худалдаж авна, худалдах хүн байвал тус дугаараар холбоо барина уу.
- Малын тэжээл бордоо худалдана. Үнэ хямд, чанар сайн..
- Сөнид нутгийн цэгээ худалдана. Тус дугаараар холбогдоорой.
…
“Гунгар” платформыг нээхэд отор нүүдлийн нутаг, соргог бэлчээр хайх, овоотой өвс, тэжээл бордоо худалдах, хонь хайчлах, ямаа самнах ажлын хүн олох, хол ойроор аялах, хурууд цагаа идээ худалдах зэрэг монголчууд, малчин түмний амьдрал үйлдвэрлэлтэй холбогдсон мэдээ мэдээллийн нийтлэл маш олон байв.
Малчид, тариачиддаа тус дэм болох үүднээс “Гунгар” платформ нь үнэ төлбөргүйгээр мэдээ мэдээлэл нийтэлж өгдөг бөгөөд ашиглалтад ороод удаагүй ч маш олон хэрэгчлэгчтэй болж, мэдээлэл нийтлэн, мэдээ холбоо солилцож буй хүн маш олон байлаа.

“Гунгар” платформд юү нийтэлдэг бэ. Ямар чадамжтай вэ?
Нэг. “Гунгар” платформыг ашиглан мэдээ мэдээлэл нийтэлж болдог ба өөрийн хэрэгцээт мэдээллээ авч болдог.
Хоёр. "Гунгар” платформаар дамжин малын үнэ ханшийн байдлыг ойлгож болно.
“Гунгар” платформ нь нутаг бэлчээр, тэжээл бордоо, хоньчин, адуучин, мал унаа, цагаан идээ, машин механик, орон сууц, эрэл сураг, ноос ноолуур, түрээсний машин, ажил хайх зэрэг зараар гол болгодог. Дараа нь бүх монгол хэрэглэгчдээ зориулан мэдээ мэдээллийн APP бүтээж, хотын монголчууд болон сурагчдад зориулсан чадамжийг нэмэхээр ажиллаж байна.

“Гунгар” платформыг хэн үүдсэн бэ?
“Гунгар” тавцанд ажиллаж байгаа хүмүүс хамтдаа үүдсэн байгуулав. Тэд бол хөдөө орон нутагт төрж өссөн малчдын хүүхдүүд, одоогоор хотод амьдарч байгаа ч хөдөө аж ахуйн тухай сайн ойлголттой учраас малчин түмэндээ хэрэгтэй, шаардлагатай зүйл бүтээхийг зорьдог хамт олон юм. Хөдөө байгаа малчид, тариачиддаа хэрэгтэй, амьдрал үйлдвэрлэлийн шаардлагатай “Гунгар” платформыг бүтээжээ.
“Гунгар” платформ 2018 оны 10 дугаар сараас төсвийн ажлаа эхлүүлж, 2019 оны 07 дугаар сард ашиглалтад орсон байна.
Яагаад “Гунгар” платформ гэж нэрлэсэн бол?
Гангар гунгар ярилцаж
Сураг чимээ дуулгая
Газрын холыг товчилж
Дэргэд чинь байж үйлчилье
…
хүмүүс хоорондоо сураг чимээ, мэдээ холбоо авч, хамтдаа ашиг хүртэх зорилготой юм.
