solongonews
Рашааны анхдугаар чуулга уулзалт өндөрлөлөө
2018-09-18 12:12
Рашааны анхдугаар чуулга уулзалт өндөрлөлөө

Хоёр өдөр үргэлжилсэн Рашааны анхдугаар чуулга уулзалт 09-р сарын 17-нд Хянган аймгийн Рашаан хотод амжилт дүүрэн өндөрлөлөө.

ӨМӨЗО-ы Тал нутгийн соёлыг хамгаалан хөгжүүлэх сангаас санаачилж, Хянган аймгийн захиргаанаас эрхэлсэн Рашааны анхдугаар чуулга уулзалт “Дэлхийн соёл иргэншлийн солилцоо болон хүн төрөлхтний хувь заяаны нэгдсэн цогц” сэдвээр зохион байгуулагдсан юм.  
Чуулга уулзалтаар дэлхийн хэмжээний нэртэй эрдэмтэн судлаачид хурлын гол сэдвийн хүрээнд өөр өөр соёлын орчинд хүн төрөлхтний хувь заяаг хуваалцах тухай ярилцав. Мөн хоёр удаагийн оролцогчдын хуралдаан, гурван ярилцлага зохион байгуулсан байна. Эдгээр нь “Дэлхийн соёл иргэншлийн тухай ярилцлага, цаг төрийн байдал, нийгэм эдийн засгийн хөгжил”, “Нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуйн нутгийн шинэчлэл”, “Өвөр Монголын брэнд бүтээгдэхүүн бий болгох тухай ярилцлага” болно. Чуулга уулзалт Өвөр Монголын хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүч, кино урлагт суурилж, Өвөр Монголын орон нутгийн онцлогтой брэнд бүтээгдэхүүн бий болгох арга замыг эрэлхийлэх, соёлын олон ургальч чанарыг  хүндэтгэж, тал нутгийн соёл, нүүдлийн соёл иргэншлийн холбоог судалж, мал аж  ахуйн бүс нутгийн шинэчлэлд хөгжлийн шинэ боломж бүрдүүлнэ.    

Найруулагч: Saraa
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл