solongonews
Улаан загалмайн нийгэмлэгийн ажиллагаа болов
2018-08-09 15:27
Улаан загалмайн нийгэмлэгийн ажиллагаа болов.

Өвөр Монголын мэдээний сайтын мэдээ: Энэ сарын 06-нд ӨМӨЗО-ы Эрээн хотод "Тэнгэрийн элчийн аялал буюу зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслъя", "Гэгээн мэлмий аян" хэмээх хүмүүнлэгийн тусламжийн Монгол дахь үйл ажиллагааг эхлүүлэх ёслол болов.

Эхлүүлэх ёслолын хүрээнд, Хятад болон Монгол хоёр орны улаан загалмайн нийгэмлэг "Бүс ба зам Гэгээн мэлмий аян" хэмээх хүмүүнлэгийн тусламжийн төлөвлөгөөний гэрээнд гарын үсэг зурж, "Гэгээн мэлмий аян", "Эрүүл зүрх" хэмээх Монгол дахь ажиллагааны эмчилгээний баг тусламжийн аянаа эхлэв. Уг төслийг эхлүүлсний дараа ирэх 5 жилд ӨМӨЗО-ы эмчилгээний баг жил бүр Монгол Улсад хүрч катарактаар өвчилсөн 100 өвчтөнд төлбөргүйгээр мэс засал хийн эмчлэх болно. Үүний зэрэгцээ ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэг "Тэнгэрийн элчийн аялал"-зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах төлөвлөгөөг үргэлж хэрэгжүүлж, "Бүс ба зам" дагуу хүмүүнлэгийн үзэл санааг харуулан сайн дурын үйлчилгээний хүрээнд олон улсын солилцоог гүнзгийрүүлж, хайрын аяныг эхлүүлэх юм байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл