
Энэ сарын 19-ний өдрийн 08: 00 цагаас 21-ний өдрийн 08: 00 цаг хүртэл Өвөр Монголын ихэнх бүс нутагт бороо орно. Үүнд, аагим халуун цаг агаарын байдал хүнд байгаа Шилийнгол аймаг, Улаанхад, Түнляо хот, Хянган аймагт дунд зэргийн бороотой, хур тунадасны хэмжээ 10.0 -24.9 мм хүрнэ. Түнляо хотын өмнөд хэсэг бүс нутаг болон зүүн хэсэг, Хянган аймгийн зүүн өмнөд хэсэг бүс нутагт бороотой ихтэй, хур тунадасны хэмжээ 25.0-49.9 мм болно гэж Өвөр Монголын цаг уурын товчооноос магадласан байна. Тухайн үед Өвөр Монголын дунд, зүүн бүс нутгийн хэт халуун байдал намдаж, баруун бүс нутгийн аагим халуун цаг агаар ч намдах болно. Өнгөрсөн долоо хоногт Өвөр Монголын ихэнх бүс нутгаар хэт халуун өдрүүд үргэлжилсэн ба хамгийн өндөртөө +35 хэмээс дээш халсан байна.
