Алтан намрын Үзэмчин наадам
2019-08-14 12:20
Алтан намрын Үзэмчин наадам
Хүн зоны сэтгэл намар шиг налайсан 08-р сарын 13-нд шарга морины жавхаа, хүчит бөхийн дэвээ, Үзэмчин гоёл, нүүдлийн цуваа, уртын дуу энэ бүхэн Үзэмчин нутагт налгар наадам болсныг тунхаглан зарлалаа.
Зүүн Үзэмчин хошууны "Дөрвөн цагийн Үзэмчин" алтан намрын наадам, Монгол бөхийн тэргүүн манлай шалгаруулах барилдаан нижгэр сайхан эхэлж, уртын дууны өлгий, Монгол бөхийн дагшин нутгийн хүн ардыг баясгасан юм.
Наадам Үзэмчин хонины адилтган шалгаруулалт, Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх цуврал үйл ажиллагаа зэрэг агуулгаар 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.



Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
