Энэ жилийн эхний улиралд Өвөр Монголын гадаад худалдааны нийт хэмжээ 235.1 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 1.9 хувиар нэмэгджээ. Үүнд: Экспортын хэмжээ 86.3 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 9.6 хувиар нэмэгджээ. Импортын хэмжээ 148.8 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 2.1 хувиар буурсан байна.

Өвөр Монголын эхний улирлын гадаад худалдаанд сар бүрийн гадаад худалдааны хэмжээ нэмэгдэх, энгийн худалдаа голлох байрыг эзлэх, улсын өмчлөлийн аж ахуйн нэгж нийт 56.1 тэрбум юанийн гадаад худалдаа хийж,өнгөрсөн жилийн мөн үеэс 36.1 хувиар нэмэгджээ. “Бүс ба зам” дагуух улс орнуудтай хийсэн гадаад худалдааны нийт хэмжээ 149.1 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 4.4 хувиар нэмэгдэв. Экспорт импортын бүтээгдэхүүний бүтэц харьцангуй тогтвортой болжээ.
