10 дугаар сарын 30-ны өдөр ӨМӨЗО байгалийн ойг хамгаалах арга хэмжээ амжилттай, үр дүнтэй болсныг хэвлэлийн бага хурлаар мэдэгджээ. Уг хэвлэлийн бага хурлаар Тянь Бао төсөл Өвөр Монголд хэрэгжсэн 20 жилийн амжилт бүтээлийг үнэлжээ. Одоогоор байгалийн ойг огтолж худалдаалахыг хориглож, улсын өмчлөлийн ойг “Өвөр Монголын хөдөө орон нутгийн ундны усны аюулгүй байдлын төсөл-Арван хоёрдугаар 5 жилийн төлөвлөлт”-ийг оруулж, усны аюулгүй байдлыг хангаж чаджээ хэмээн нийтэллээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр ӨМӨЗО-ы Ой Шугуйн Танхимын дэд байцаагч Ян Жюньпин хэлсэн үгэндээ, байгалийн ойг хамгаалах ажил одоо түүхэн шинэ хөгжлийн шатандаа ороод байна. Дараагийн алхамд ӨМӨЗО “Тянь Бао төслийн хоёрдугаар ээлжийн төсөл”-ийг хэрэгжүүлж, Өвөр Монголын байгалийн ойг хамгаалах ажлыг илүү үр дүнтэй, эрчимтэй сайн хийх хэрэгтэй гэжээ.
