Сөрөг хүчнийг /хар бүлэг харгис хүчнийг/ устгах ажил хятад улс даяар эрчимтэй явагдаж байна. Өнгөрсөн оны 01 дүгээр сарын 23-нд Төрийн Зөвлөлийн Улс төрийн товчооны байнгын гишүүн бөгөөд Төвийн Улс Төр Хууль Цаазын Товчооны нарийн бичгийн дарга Гүө Шэнкүнь Хятад улсын сөрөг хүчнийг устгах ажлын хуралд оролцож чухал заавар өгсөн юм.
Хурлаар сөрөг хүчнийг устгах ажлыг улс төрийн чухал том үүрэг болгон, сөрөг хүчин төвлөрсөн орон бүс, салбаруудыг цэгцлэн, хууль бус этгээдэд хүнд цохилт өгнө. Шалиг завхай, мөрийтэй тоглоом, мансууруулах бодис хэрэглэх, дамжуулан борлуулах, хүний наймаа зэргийг эрс хориглон чанга шийтгэх хэрэгтэй. Иргэдийн хүчинд түшиглэн, сөрөг хүчнийг устган, ард иргэдийн амьдралын амар амгалан байдлыг батлах хэрэгтэй гэж онцоллоо.
Өвөр Монгол орон өнгөрсөн нэг жилийн хугацаанд сөрөг хүчнийг устгах ажлыг эрчимтэй өрнүүлж, тэдний 21 зохион байгуулалтыг, мөн 829 зохион байгуулалтыг устгасан байна. Нийт 5347 хүнийг баривчлан, 3245 эрүүгийн ялт үйл ажиллагааг шийдвэрлэж, 3.19 тэрбум юаний хууль бус хөрөнгийг хураасан байна.
2019 оныг сөрөг хүчнийг туйлбартай устгах тусгай жил болгон, сөрөг хүчнийг хамгаалж байсан этгээдийг шийтгэж, Өвөр Монголд оршиж байгаа сөрөг хүчнийг туйлбартай устгаж, ард иргэдийн амьдралын амар амгалан байдлыг баталж, нийгмийн орчныг сайжруулах болно.
Сөрөг хүчнийг устгах ажил эрчимтэй явагдаж байна
2019-01-10 12:04
Сөрөг хүчнийг устгах ажил эрчимтэй явагдаж байна
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : cpc.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
