Хятад улсын Намын сонины сайтын дээд хэмжээний форум-2017
2017-07-01 22:44
”Хятад улсын Намын сонины сайтын дээд хэмжээний форум-2017” 7 дугаар сарын 1-ний өдөр Хөххотод боллоо.

“Нэгдлийг гүнзгийрүүлж, Намын сонины байр сууриа хэрхэн олохуй” сэдвээр явагдсан тус форумыг Ардын Өдрийн сонин, Хятад улсын Интернэт мэдээллийн алба, Ардын Өдрийн сонины Ардын сайт, ӨМӨЗО-ны Ухуулах хэлтсээс хамтран зохион байгуулсан юм.

Форумд 40 гаруй намын сонины хариуцлагатай албаны хүмүүс, Хятадын их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид оролцсон байна. Тэд намын сонины сайтын байр суурь, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны хөгжил зэрэг тал дээр илтгэл тавьж, үзэл бодлоо чөлөөтэй солилцсон юм.










Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
