05 дугаар сарын 27-ны өдөр Алшаа аймгийн удирдлагууд “70 жилийн гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын багийг халуун дотоноор угтан авч хоёр орны сэтгүүлчдийн уулзалтыг зохион байгуулав. Алшаа аймгийн удирдлагаас аймгийнхаа тухай нарийн танилцуулга хийж, Монгол Улсын сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Уулзалтын дараа хоёр орны сэтгүүлчид Алшаа аймгийн хачин чулууны үзэсгэлэн, биет бус соёлын өвийн музей, Алшаа аймгийн радио телевиз, Сонины хороо зэрэг газруудтай танилцаж, шөнө нь Улаанмөчрийн урлагийн тоглолт сонирхон, биет бус соёлын өвийн уламжлагчдыг сурвалжилж, Хятад улсын үндэсний цөөнхийн шилдэг соёл болон Алшаа аймгийн хөгжил цэцэглэлийг бие сэтгэлээр мэдрэн явлаа.
