solongonews
Монгол эм эмнэлгийн хөгжлийн саруул ирээдүй
2017-09-29 10:52
- Өвөр Монголын монгол, хятад эм эмнэлгийн хамааралтын товчооны дарга Улаантай хийсэн ярилцлага

- Монгол эм эмнэлгийн хөгжил ямар шатанд хүрээд байна бэ?

2009 онд Хятад улс “Хятад эм эмнэлэг (үндэстний эм эмнэлэг)-ийн салбарын хөгжлийг дэмжих, ахиулах тухай санал”-ыг нийтэлж, “Хятад эм эмнэлэг болон үндэстний эм эмнэлгийн хөгжлийг дэмжих, хөгжүүлэх санаа”-г дурджээ. Тиймээс бодлого хууль цаазын системийг бүрдүүлснээс монгол эм эмнэлгийн салбарын хөгжил баталгаатай болж, сүүлийн хэдэн жилд монгол эм эмнэлгийн салбар хурдтай хөгжиж байна.

- Хөгжлийн дунд боловсон хүчин дутагдах асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Бид боловсон хүчин дутагдаж байгаа асуудалд чиглүүлэн нэгдсэн байдлаар боловсон хүчин авах буюу хувиараа боловсон хүчин авах зэрэг бодит байдалдаа тулгуурлан арга хэмжээ авч боловсон хүчин урьсан. Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн хороо байгуулагдахад улсын дотоод гадаадын 40 гаруй докторыг урьсан. Үүнээс гадна Өвөр Монголын монгол, хятад эмнэлгийн ажилтны орон тоог судлан тогтоосон бөгөөд анагаах ухааны их дээд сургуулийн монгол эм эмнэлгийн мэргэжлийн сурагч элсүүлэх хүрээг ч зохих хэмжээгээр өргөжүүлсэн.

- Орчин үеийн эмнэлгийн суурь төхөөрөмж их сайжирсан. Таны бодлоор?

Тийм ээ, нийгэм хөгжиж амьдрал сайжирсан өнөөдөр хүмүүс нөхцөл сайн, мэргэжил өндөр, цэвэр тохилог эмнэлгийг сонгодог болсноор бид ч монгол эм эмнэлгийн үйлчилгээний системийг бүрдүүлж, ерөнхий үйлчилгээний чадварыг дээшлүүлэх ажлаа хийсээр ирсэн. Одоогийн аймаг хотын монгол эмнэлэг ч шинэ байр байшинтай болж, нөхцөлөө сайжруулсан. Жишээлэхэд Хөххотын Монгол, Хятад эмнэлэг шинэ байшинд нүүж орсны дараа өдөрт 600-700 үзлэг хийж өмнөх байдлаас 2-3 дахин нэмэгджээ. ӨМӨЗО 2016 онд 80 сая юанийн хөрөнгө оруулж, 38 ядуу хүндрэлтэй хошуу шяний монгол, хятад эмнэлгийн үйлчилгээний чадварын бүтээн байгуулалтыг дэмжсэн.

Уламжлалт монгол эмчилгээг хүмүүс хэрхэн хүлээн авч байна?

Хятадын үндэстний эм эмнэлгийн үнэт эрдэнэ болох монгол эм эмнэлгийн үйлчилгээ нь гадаадын хүмүүсийн анхааралд хүрч байна. “Хятад улсын монгол эм эмнэлгийн хот суурингийн оршин суурчдын эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөө болон байр суурь” хэмээх илтгэл дэлхийн олон улсын холбогдох хүмүүсийн анхаарлыг их татаж, монгол эм эмнэлэгт анхаарлаа хандуулсан эхэлсэн. Энэ нь Хятад улсын монгол эм эмнэлгийн дэлхийд гарах завшаан, тавцан болсон бөгөөд өнө олон жилийн түүхтэй монгол анагаах ухаан дэлхийн анхааралд хүрч байгаа нь илхэн.

Монгол эм эмнэлгийн шинэ үр дүнгээс товчхон сонирхуулна уу?

Бид шинжлэх ухааны судалгааг чангатгаж, монгол эм эмнэлгийн шинжлэх ухаан мэргэжлийн шинэ санаачилгыг ахиулснаас сүүлийн хэдэн жилийн амжилт их байна. 80 гаруй төрлийн монгол эм эмнэлгийн судалгааны үр дүн нь ӨМӨЗО-ы эрдэм шинжилгээний дэвшлийн шагналыг хүртэж, мэргэжилтний хяналт шалгалтаар 100 гаруй мужийн зэрэглэлийн эрдэм шинжилгээний төсөл тогтоогджээ. 40 гаруй монгол эм эмнэлгийн эрдэм шинжилгээний сэдэв Хятад улсын байгалийн техникийн санг хүртсэн байна.

Зохиогч: Хошууд Номин
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл