solongonews
“Парис–Бээжингийн машины аяллын сонгодог машины баг” хилээр орохыг угтах ёслол
2017-08-25 10:26
“Парис–Бээжингийн машинаар аялах үйл ажиллагааны сонгодог машины баг” хилээр орж, ирэхийг угтах ёслол саяхан Тай Пиняан олон улсын зочид буудалд болсон юм.

 Тус ёслолыг Эрээнхотын аялал жуулчлалыг хөгжүүлэх хорооноос санаачлан Өвөр Монголын Кан Хүй Олон улсын аялал жуулчлалын газрын Эрээнхотын салбараас зохион байгуулсан байна.

Тус үйл ажиллагаанд Франц, Испани, Швейцарь, Итали, Норвеги, Бельги зэрэг зургаан улс орноос хүрэлцэн ирсэн 66 гишүүн 36 өөрсдийн онцлог шинжтэй сонгодог машинаараа оролцсон юм. Үүнд, Аlfa Romeo, Steebke, BMW, Citroen, Mercedes Benz, Renault зэрэг брэнд машинууд оролцжээ. Тэд 8 дугаар сарын 7-ны өдөр Эрээнхотын боомтоор орж ирсэн ба Хятадын Эрээнхот, Улаанцав, Тяньжинь, Бээжин зэрэг муж, хот, өөртөө засах орноор аялан Тяньжинь хотоор хил гарах болно.

 

Энэхүү Угтах ёслол маш хөл идэвхтэй өрнөсөн ба сонирхогчид янз бүрийн сонгодог машинтай зураг дарж байсан юм. Сонгодог машин нь жуулчдын эрэлт хэрэгцээг хангасан бөгөөд Эрээнхотын аялал жуулчлалын салбарт маш идэвхтэй нөлөөлсөн байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын олон улсын нөлөө өдрөөс өдөрт нэмэгдэж, Хятад, Европ зэрэг улсын иргэдийн харилцаа солилцоо, аялал жуулчлал нэмэгдсээр байна. Эрээнхот нь үндэсний бүс нутгийн аялал жуулчлалын жишээ үзүүлэх бүсийг байгуулахыг тэргүүн эгнээнд тавьж, Хятад, Монголын хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны бүс бүтээн байгуулах ажлыг эхлэл болгон, "Аялал жуулчлалын +" стратегийг хэрэгжүүлэхээр Эрээнхотын аялал жуулчлалын эдийн засгийн хөгжлийг дэмждэг. “Парис –Бээжингийн машинаар аялах үйл ажиллагааны сонгодог машины баг” Эрээнхотын хилээр орж ирсэн нь Эрээнхотын аялал жуулчлалын талаарх ойлголтыг илүү үр дүнтэй болгосон байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл