solongonews
Монгол хэлний шинэ хэвлэл мэдээллийн холбоо байгуулагдлаа
2018-06-25 16:35
Монгол хэлний шинэ хэвлэл мэдээллийн холбоо Хөххотод байгуулагдлаа.

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Сонин мэдээллийн дээд сургуулиас санаачлан зохион байгуулсан Монгол хэлний шинэ хэвлэл мэдээллийн холбоо байгуулагдах их хурал, ярилцлагын хурал 06 дугаар сарын 23-ны өдөр Хөххотод боллоо.

Хурал нь холбоо байгуулагдах ёслол, гол сэдэвт форум ба чөлөөт ярилцлагын хурал зэрэг гурван агуулгаар зохион байгуулагдав. Хуралд Засгийн газрын удирдлага, бүх их дээд сургуулийн холбогдох мэргэжлийн эрдэмтэн, багш нар уригдан оролцсоны дээр албаны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон хувийн хэвлэл мэдээллийн эрхлэгчид холбооны гишүүн нэгжийн хувиар оролцлоо.

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Сонин мэдээллийн дээд сургуулийн захирал, профессор Тогтох энэхүү холбоог байгуулсан зорилгын талаар ярихдаа: - Монгол шинэ хэвлэл мэдээллийн талаарх тархай бутархай хүчинг нэгтгэж, хамтын тавцанг байгуулан, цаашдын хөгжилд илүү сайн үйлчилгээ үзүүлэхийг зорьж энэхүү холбоог байгуулж байгаа гэжээ.

Хурлаар монгол хэлний мэдээ мэдээллийн шийдвэрлэлтийн мэргэжлийн ахиц, шинэ хэвлэл мэдээллийн үйл хэрэг, монгол шинэ хэвлэл мэдээллийн одоогийн байдал, шинэ хэвлэл мэдээллийн хөгжилд бодитой оршиж байгаа асуудал зэрэг талаар тусгай сэдэвт хурал хийж, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Сонин мэдээллийн дээд сургуулийн бүхий л байдалтай танилцсан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл