Өнгөрсөн жил Өвөр Монголын хэмжээнд 1682 биеийн тамир спортын талбай шинээр нэмэгдэж, сум шянь, суурингийн спортын ерөнхий нийгэмлэгийг хамарсан байдал 50 хувьд хүрч, “Спортын ерөнхий нийгэмлэг + дан төрлийн спортын нийгэмлэг + олон нийтийн спортын нийгэмлэг”-ийн спортын бие чийрэгжүүлэх зохион байгуулалтын сүлжээ бүрдсэн тухай 01-р сарын 10-ны өдөр Хөххотноо хуралдсан Өвөр Монголын биеийн тамир спортын хурлаас мэдээлсэн байна.
Хурлаар 2019 оны Өвөр Монголын биеийн тамир спортын ажил Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгон, ХКН-ын Өвөр Монголын хорооны арав дахь удаагийн 8-р бүгд хурал, Өвөр Монголын аж ахуйн ажлын хурал, Хятад улсын спортын товчооны дарга нарын хурлын үзэл санааг бүх талаар тууштай хэрэгжүүлнэ. Мөн ард иргэдийн биеэ чийрэгжүүлэх улсын бодлогыг бүх талаар тууштай хэрэгжүүлж, уг санаагаа үл умартан, үүрэг хариуцлагаа бат цээжилж, спортын салбарыг нийгэмд чиглүүлэн, спортын олон төрлийг идэвхтэй дэмжинэ. “Гурван их үүрэг”-ийг биелүүлж, “Долоон төрлийн ажил”-ыг сайн хийж, спортын шинэ ололт амжилтыг гаргаж, спортын өөрчлөлт хөгжлийг ахиулах хэрэгтэй гэжээ.
