ӨМӨЗО-ы Боловсон хүчний нөөц болон нийгмийн баталгааны танхим өнөөдөр буюу 04-р сарын 22-ны өдөр Өвөр Монголын мэргэжлийн ур чадварын сургалтад зориулсан нөхвөр олгох ажлын жагсаалтыг нийтэлсэн байна. Төрийн болон ӨМӨЗО-ы хүлээн зөвшөөрсөн бүх мэргэжил, шинэ ажил мэргэжил энэхүү жагсаалтад хамрагдсан байна.
Үндэстний онцлог болон орон нутгийн аж үйлдвэрийн хөгжлийн онцлогт зохицуулан Өвөр Монгол гол гол аж үйлдвэрийн сургалтын хэрэгцээ шаардлагын дагуу энэхүү жагсаалтыг гаргасан аж. Үүнд: А ажил төрлийн ангилалд бүртгэгдсэн хүн бүр сар бүр 1800 юань, Б ажил төрлийн ангилалд бүртгэгдсэн хүн бүр сар бүр 1300 юань, В ажил төрлийн ангилалд бүртгэгдсэн хүн бүр сар бүр 600 юанийн нөхвөр олох боломжтой болсон байна.
Үүнээс гадна монгол хоол, орон нутгийн онцлог хоол, үндэстний хувцас загвар зэргийг хамарсан 200 гаруй ажлын сургалтын нөхвөрийг нэмэгдүүлэхээр уг жагсаалтад тодорхой тогтоосон байдаг байна.
