solongonews
Өвөр Монголын нээлттэй өдөр боллоо
2019-03-08 15:49
XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн баг Ардын их хурлын танхимын Өвөр Монгол тэнхимд 03-р сарын 06-ны үдээс хойш бүх төлөөлөгчдийн хурал хуралдуулж, Засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэв.

 

 

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн баг Ардын их хурлын танхимын Өвөр Монгол тэнхимд 03-р сарын 06-ны үдээс хойш бүх төлөөлөгчдийн хурал хуралдуулж, Засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэв. Тус удаагийн бүгд хурлыг улсын дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэйгээр хэлэлцлээ.

Ардын Өдрийн сонины сэтгүүлч: - ӨМӨЗО-ы дарга Ши Жиньпиний чухал яриа, зааврын санааг хэрэгжүүлэх талаар ямар бодит ажлуудыг хийж, ямар үр бүтэмжид хүрэв. Дараагийн ажлын төлөвлөгөө юу вэ?

 Ли Жихэн төлөөлөгч:

- Өнгөрсөн жилийн 03-р сарын 05-ны өдөр дарга Ши Жиньпин Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан хэлэлцүүлэгт оролцож чухал үг хэлсэн юм. Түүнчлэн шинэ эрин үеийн шинэ аян зам дээр цогтой алхаагаар урагшлахад шинжлэх ухааны удирдлагаар хангаж, хүчирхэг их хөдөлгөх хүч болжээ.

Бид дарга Ши Жиньпиний “Эдийн засгийн чанартай хөгжлийг баттай ахиулах” чухал зааврын дагуу орчин үеийн эдийн засгийн чанартай хөгжил дээр хүчээ төвлөрүүлэн ажилласан.

Нэг. Аж үйлдвэрийн бүтцийн шинэчлэлтийг түлхүү ахиулав. Нүүрс, цахилгааны хайлш, нүүрс цахилгаан химийн аж үйлдвэрийг нэгтгэсэн аж үйлдвэрийн сүлжээг байгуулж, нүүрс, ховор шороог боловсруулах хэмжээг тус тус 38.4 ба 80.6 хувиар дээшлүүлсэн. Хоцрогдмол, доод төвшний, илүүдэл хүчний аж үйлдвэрийг хааж, орны харьяа 69 “Үйл ажиллагаа явуулахгүй аж ахуйн нэгж”-ийн 39-ийг нь хааж, энэ жилийн эцсийг хүртэл бүгдийг цэвэрлэн хаана. Орчин үеийн хөдөө аж ахуйн чанарыг дээшлүүлэн үр ашгийг нэмэгдүүлэхийг хүчлэн ахиулж, амуу будааны ургац 3.5 тэрбум кг-аас давж, сүү, хонины мах, ямааны ноолуур зэргийг нарийн боловсруулах аж үйлдвэрийн хэмжээ улсын хэмжээнд түрүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шилдэг болгон боловсруулсан хэмжээ 63 хувьд хүрсэн.

Хоёр. Шинэ хэлбэрийн аж үйлдвэр, шинэ хөдөлгөх хүч, шинэ нэмэгдлийн туйлыг түргэсгэсэн. Шинэ энерги, шинэ материал, тоног төхөөрөмж, том дата үүлэн тооцоолуур, биологийн эм зэрэг салбарын аж үйлдвэрийн хөгжил хурдасч, өндөр шинэ технологийн салбарын хөрөнгө оруулалт 28.4 хувиар нэмэгдэн, нэмэлт өртөг нь 17.1 хувиар нэмэгдэж, нүүрсний бус аж үйлдвэрийн нэмэлт өртөг 9.7 хувиар нэмэгдсэн. Өндөр технологийн аж ахуйн нэгж 200-гаар нэмэгдэж, патентын эрх горилсон нь 40.4 хувь, эрх олголтын хэмжээ 53.5 хувиар тус тус нэмэгдсэн байна. Орчин үеийн үйлчилгээний үйл ажиллагаа хурдтай хөгжиж, гуравдугаар аж үйлсийн нэмэлт өртөг ба хувь нэмэр үзүүлсэн хэмжээ 50-иас дээш хувийг эзэлж, эдийн засгийн нэмэгдлийн гол хөдөлгөх хүч болсон байна. Ялангуяа, аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж, ерөнхий орлого 400 тэрбум юанийг давж, 16.6 хувиар нэмэгдэв. Таван зурвас онц өндөр хүчдэлт цахилгаан хүргэх шугамын бүтээн байгуулалтыг бүгдийг дуусгаж, нэг бүлэг хурдны төмөр замыг холбох тусгай шугам, чухал их усан ашиглалтын төсөл зэрэг дутагдлыг нөхөх төслийг урагштай хэрэгжүүлсэн.

Гурав. Засгийн газрын өр ширийн эрсдэлээс сэргийлэн багасгав. Үлдэгдэл өрийг идэвхтэй шийдвэрлэж, шинээр нэмэгдэх өрийг зохистой удирдан, Засгийн газраас хөрөнгө оруулсан төслийн бүтээн байгуулалтыг зогсоох буюу багасгаж, шинээр нэмэгдсэн Засгийн газрын 51.63 тэрбум юанийн үнэ бүхий бондыг тараасан.

Дөрөв. Экологи, байгаль орчны хамгаалалт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэв. Томоохон талбайтай нутаг бэлчээр, ой шугуй, элс, нуур, бүрд, намаг газрын хамгаалалтын ажлыг эрчимжүүлсэн.

Тав. Эдийн засгийн хөгжлийг тасралтгүй сайжруулав. Үйлчилгээний өөрчлөлтийг гүнзгийрүүлж, хувийн хэвшлийн эдийн засгийн чанартай хөгжлийг ахиулах 26 арга хэмжээг боловсруулж, төслийг хянан зөвшөөрөх, аж ахуйн нэгж байгуулах хугацааг тус тус 13 болон таван ажлын өдөр болгон багасгаж, Өвөр Монголын хэмжээнд өдөр бүр шинээр бүртгэж байгаа аж ахуйн нэгж мянга гаруй болсон байна. Орос, Монголын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ажлыг “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад нэгтгэж, импорт, экспортын ерөнхий хэмжээ 100 тэрбум юаниас давж, 9.9 хувиар нэмэгдсэн. Хятад-Европ чиглэлийн 216 галт тэрэг зорчиж, 1.4 дахин нэмэгдсэн. Өнгөрсөн жил Өвөр Монгол орны ДНБ-ний хэмжээ 1728.92 тэрбум юаньд хүрч, 5.3 хувиар нэмэгдэн, 2017 оныхоос 1.3 хувиар дээшлэв. Энгийн олон нийтийн төсвийн орлого 185.75 тэрбум юаньд хүрч, 9.1 хувиар нэмэгдсэн. Хот хөдөөгийн иргэдийн хүн амын дундаж орлого тус тус 38305 юань болон 13803 юаньд хүрч, 7.4 ба 9.7 хувиар нэмэгдсэн.

Бид ядуурлаас ангижруулах ажлыг сайтар хийв.

Нэг. Тусгай ажлыг ахиулах 18 багийг байгуулж, ядуу буурай 57 хошуу шяньд ядуурлаас ангижруулах ажлын ерөнхий багийг томилон суулгаж, ядуу буурай гацаа, тосгонд томилон суулгах ажлын баг болон намын нэгдүгээр нарийн бичгийн даргыг сонгон томилж ажиллуулсан.

Хоёр. Бодит байдалд нь тохируулан гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх санал ба 30 гаруй иж бүрэн албаны бичиг материал гаргасан.

Гурав. Ядуурлаас ангижруулах ажлын цар хүрээнд авилгатай тэмцэх ажлыг гүнзгийрүүлж, нэг жилд нийт 1767 хэргийг бүртгэн, 922 нийтлэг хэргийг зарлан мэдэгдсэн. Өнгөрөгч онд хичээж ажилласны үр дүнд Өвөр Монголд 235 мянган хүнийг ядуурлаас ангижруулж, улсын зэрэглэлийн арван ядуу хошуу, шянь, орны зэрэглэлийн 13 хошуу шянийг ядуурлаас ангижруулж, ядуурал үүсэх хэмжээг 2017 оны 2.62 хувиас 1.06 хувь хүртэл багасгасан.

Бид дарга Ши Жиньпиний “Үндэстний эв нэгдэл болон хил нутгийн тогтвортой байдлыг түлхүү ахиулах” зааварчилгын дагуу ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойгоор шинэ гараа болгож, үндэстний эв нэгдлийг сайжруулсан. Улаанмөчирийн 200 гаруй уран сайхны баг хот хөдөөгөөр тоглолт хийж, ард түмэнтэй хамт соёлын уур амьсгалаар амьсгалав. Хил нутгийн айл бүрт жилд 3000 юанийн нөхөн олговор өгч, хил нутгийн аюулгүй байдалд үндэс суурь тавьсан. Энх тайван Өвөр Монголын бүтээн байгуулалтыг баттай сайжруулж, хар бүлгийн хүчийг арилгах тусгай тэмцлийг гүнзгий өрнүүлснээр заргыг хүлээн авах ерөнхий хэмжээ болон нийгмийн аюулгүй байдалд холбогдсон хэрэг, эрүүгийн хэргийн тоо хэмжээ тус тус 15.5, 12.5, 9.4 хувиар буурч, хар бүлэгтэй холбоотой 21 бүлгэмийг устган тус бүлгэмд холбогдсон 829 хүнийг баривчилж, ард түмний энх тайван амьдрал болон нийгмийн аюулгүй байдалд баталгаа хангасан байна.

Төвийн радио телевизийн ерөнхий хорооны сэтгүүлч: - Өвөр Монголын энэ оны ядуурлаас ангижруулах ажлын гол үүрэг юу вэ?

Ма Шюежюнь төлөөлөгч: - 2019 онд бидний зорилт бол ядуу амьдралтай 140 мянган иргэдийг ядуурлаас ангижруулж, ядуу буурай 20 хошуу шянийг ядуурлаас ангижруулан, 676 гацаа тосгоныг ядуугийн эгнээнээс гаргах ажлыг баттай биелүүлнэ. Дээр дурдсан зорилтыг биелүүлэхэд дараах хэдэн ажилд анхаарлаа хандуулж ажиллана.

 Нэг. Зорилго зорилтын дагуу гуйвшгүй ажиллана. Аж үйлдвэр, ажил олголт, нүүлгэн шилжүүлэх, экологи, боловсрол, эрүүл мэнд, нурах аюултай гэр байшинг засан сайжруулах, нийгмийн баталгаа зэргээр дэмжиж, ядуурлаас ангижруулах үр бүтээмжийг бэхжүүлэн өргөжүүлнэ.

Хоёр. Онц ядуу орон нутгийг ядуурлаас ангижруулах ажлын эрчмийг сайжруулна. Онц ядуу 15 хошуу шянь, онц ядуу 258 гацаа тосгоны 11.4 мянган иргэдэд өвөрмөц онцлогтой аж үйлдвэрээр туслах, банк санхүүгийн дэмжлэг, мэргэжилтэн бэлтгэх зэрэг арга хэлбэрийг илүү хэрэгжүүлж, ядуурлаас ангижруулах ажилд дэмжлэг үзүүлнэ.

 Гурав. Аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах ажлыг дэмжих үйл хэргийг сайжруулна.

 Дөрөв. Ядуурлаас ангижруулах ажлыг баталгаажуулахын дээр ядуурлаас сэргийлнэ. Нэгэнт ядуурлаас ангижирсан хошуу шяньд, ядуурлаас ангижруулах ажлын хугацаанд энэ ажлын бодлогоо өөрчлөхгүй, дэмжих хүч багасахгүй байхыг баримтална.

Тав. Бодлогын хэрэгжилт, аж үйлдвэрийг өрхөд хүргэх, шилжүүлэн нүүлгэх зэрэг арван талын ажлаас гардан хийнэ.

 Зургаа. Бээжин, Өвөр Монголын ядуурлаас ангижруулах хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, ядуурлаас ангижруулах төслийг хайж, Төвийн 26 байгууллага нэгжтэй харилцах ажлыг сайтар хийж, ядуурлаас ангижруулах төлөвлөгөө, төслийг хэрэгтэй газар дээр нь хэрэгжүүлнэ.

Синьхуа агентлагийн сэтгүүлч: - Хөвчийн элсийг зассан бодит арга хэмжээ болон ач холбогдлыг танилцуулна уу?

Гүн Минжү төлөөлөгч: - Өнөөгийн байдлаар Хөвчийн элсний экологийн орчин сайжирч, экологийн эх баялаг аажмаар сэргэн, экологийг сэргээн сайжруулсан талбайн хэмжээ 6000 гаруй кв.километрт хүрч, ногооруулсан талбай 3200 гаруй кв.километрт хүрсэн.  Дэлхий дээрх цорын ганц бүхий л цогцоор засан сайжруулсан элс бол НҮБ-ын UNEP-аас дэлхийн элсийг засан сайжруулсан “Экологийн эдийн засгийн жишээ үзүүлэх бүс”-ээр үнэлэгдэв.

Хөвчийн элсэн цөлийг засан сайжруулах явцад жижиг модыг нүүлгэн суулгах, чихэр өвсийг шилжүүлэн ургуулах, том дата болон жолоочгүй нислэгээр элсийг засах зэрэг 100 гаруй төрлийн мэргэжлийг шинэчлэн хэрэгжүүлэв. Улмаар 1000 гаруй төрлийн ургамлын үрийг судлан гаргаж, ногоон үйлдвэр, эко үйлдвэрийн хөгжилд суурь тавьжээ. Хөвчийн элсийг засан сайжруулахад оролцсон аж ахуйн нэгж 80 гаруйд хүрч, экологийг засан сайжруулах, эко хөдөө аж ахуй, эко эрүүл мэнд, эко аялал жуулчлал, эко нарны эрчим хүч, эко үйлдвэр зэргийг нэгтгэсэн аж үйлдвэрийн системийг бүрдүүлсэн.

Хятадын мэдээллийн агентлагийн сэтгүүлч: - Өвөр Монгол Улаанмөчирийн хөгжлийг түлхүү дэмжих тал дээр голдуу ямар ажил хийсэн бэ. Дараагийн шатанд Улаанмөчирийн хөгжлийг хэрхэн нэн сайн түлхүү ахиулж, ард түмний оюун сэтгэлд баяр хөөр нэмэх вэ?

Хүө Жяолян төлөөлөгч: - Өнгөрсөн нэг жилийн туршид бид шинэ эрин үеийн Улаанмөчирийн ажил үйлсийн хөгжлийг урагштай ахиулсан. Өвөр Монгол орон “Улаанмөчирийн ажил үйлсийн хөгжлийг түргэсгэн ахиулах санал” зэрэг олон бодлого боловсруулж, Улаанмөчирийн ажил үйлсийн хөгжилд баталгаа хангасан. 2018 онд Өвөр Монголоос Улаанмөчирийг хөгжүүлэх ажилд 30 сая юанийн хөрөнгө оруулсан. Өвөр Монгол орны Улаанмөчирийн 75 багт тоглолтын зориулалттай автобус, дижитал кино гаргах машин зэргийг иж бүрдүүлж өгсөн байна.

Улаанмөчирийг ӨМӨЗО-ы уран сайханч болон мэргэжилтэн бэлтгэх төлөвлөгөөнд оруулж, Тунляо, Шилийнгол, Ордос зэрэг гурван аймаг хотод сургалтын суурин байгуулж, гурван жилийн хугацаанд Өвөр Монголын Улаанмөчирийн гишүүдийг ээлжлэн боловсрол хүртээх ажлыг биелүүлсэн байна. Өвөр Монгол орны бүх шатны хэмжээнд Төвийн Үндэстний Их Сургууль зэрэг их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, мэргэжлийн сургалт явуулан ажлын түвшнээ дээшлүүлсэн. Өвөр Монголын хэмжээнд “Тал нутгийн ерөнхийлсөн үйлчилгээний хөнгөн морьт цэрэг” бүлгэмийг зохион байгуулж, орон нутгаар эмэгтэйчүүдийн Улаанмөчир, Хуульжсан Улаанмөчир мэргэжлийн бус Улаанмөчирийг байгуулж, тусгай Улаанмөчиртэй давуу талаа ашиглан, ард иргэдийн амьдралд хүрч байна.

Пакистаны сэтгүүлч: - ӨМӨЗО “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтад ямар давуу талтай вэ. Ямар үйл ажиллагааг эрчимтэй хийж чадах вэ?

Фэй Дүнбинь төлөөлөгч: - 2015 онд дарга Ши Жиньпиний санаачилгаар “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ыг стратегийн бодлого болгон шинэчилснээр Өвөр Монголын өвөрмөц онцлогт давуу тал нэн товойм болжээ.

Нэг. Боомтын давуу тал улам илэрхий болов. Өвөр Монголын 16 нээлттэй хилийн боомттой, “Нэг бүс нэг зам”-ын хүрээнд Манжуур, Эрээн хоёр чухал боомт орсон. 2018 онд энэ хоёр боомтоор дамжсан галт тэрэг 2800 удаад хүрч, Хятадын “Нэг бүс нэг зам”-ын эх газар дахь замын хагас хувийг эзэлсэн байна.

Хоёр. Хятад, Монгол, Оросын харилцан нөхөх чанар ил тод болж, асар их хамтын ажиллагааны нөөц хүчтэй болсон. Гурван улсын эдийн засаг, аж үйлдвэрийн харилцан нэгнээ нөхөх чанар маш сайн байдаг. Хятад улсын электрон бараа зэрэг нь Орос, Монгол хоёр улсад нэлээд их зах зээлийг эзэлсэн бөгөөд Орос, Монголын нөөц баялаг нь Хятадын хэрэглээний шинэчлэлтэд асар их шаардлагыг хангасан.

Гурав. Логистикийн эх үнэ нь бага байж, нэлээд их давуу талыг бүрдүүлсэн. Өвөр Монголын боомт хилийн хотууд нь бараа бүтээгдэхүүний хангалтын орон болон логистикийн зам шугам хоорондох чухал цэг болсон. Энэ нь бараа бүтээгдэхүүний эргэлт, арилжаа худалдааны боловсруулалтад ашигтай бөгөөд “Зам шугам + Уулзвар + Аж үйлдвэрийн сүлжээ” хэмээх хөгжлийн шинэ загварыг байгуулсан.

Дээрх давуу талд үндэслэн Өвөр Монголын Засгийн газраас Эрээн хот болон Улаанцав хотын хилийн боомтын эдийн засгийг хөгжүүлж, Жинингийн логистикийн төвийн бүтээн байгуулалтыг түргэсгэн Улаанцавыг умардад нээлтийн шинэ суурин болгон байгуулна гэсэн байна.

2016 онд Улаанцав хот Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний логистикийн хүйс хотод болсон юм. 2018 онд Улсын өөрчлөлт шинэчлэлтийн хорооноос “Улсын логистикийн зангилаа болох байрлуулалтын ачаалагч хот”-оор нэрлэгдсэн. Хятадын хөнгөн аж үйлдвэрийн импорт, экспортын группийн дөрвөн компани долдугаар сумын Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний логистикийн паркд нутагшив. Гэрийн тавилгын 20 гаруй аж ахуйн нэгжийн үйлдвэрийн барилга ажлаа эхлүүлэв. Шаньдүн мужийн Линь Игийн логистикийн хамгийн том аж ахуйн нэгж болох Шүнь Хэ Тянь Юань Улаанцав хотод барилгын ажлаа эхлүүлсэн.

Хятадын Өдрийн сонины сэтгүүлч: - Өвөр Монгол үндэстний эв нэгдэл болон хил нутгийн аюулгүй байдлыг сайжруулсан талаарх туршлагаа танилцуулна уу?

Сүө Шүхүй төлөөлөгч: - Энэ асуултад би Мориндаваа Дагуур үндэстний өөртөө засах хошуугаар жишээ болгож танилцуулъя.

Нэг. Үндэстний эв нэгдлийг ахиулсан үйл ажиллагааг зохион байгуулав. Бид Нам ба Улс, ӨЗО-ны үндэстний цөөнхийн ард түмэн болон түүний үг хэл, үсэг бичгийн бодлого чиглэлийн дагуу үйл ажиллагаа өрнүүлсэн.

Хоёр. Үндэстний газар орны ядуурлаас ангижруулах ажлыг нарийн баттай ахиулав. Өнөөгийн байдлаар Өөртөө засах хошууны ядуу хүн амын тоо 2014 онд 32 мянга байснаас багасаад 4330 хүн болж, ядуурал үүсэх хэмжээ 13.4 хувь байснаас буураад 1.3 хувьд хүрсэн.

Гурав. Үндэстний эв нэгдлийг ахиулах үйл ажиллагааг гүнзгийрүүлэв. 2018 онд бид үндэстний цөөнхийн суурингийн хөгжил, үндэстний хэрэг явдлын тусгай 2.65 сая юанийн хөрөнгө оруулж, үндэстний цөөнхийн хөгжлийн салбарт оруулсан 44.96 сая юанийн хөрөнгийг горилон олж, нийт хошууны үндэстний үйлсийн хөгжилд ашигласан.

Дөрөв. Үндэстний соёлын цэцэглэл хөгжлийг ахиулав. Бидний зохион бүтээсэн “Мянган оны мөрөөдөл” нэртэй Дагуур үндэстний томоохон хэлбэрийн дуурь Улсын Соёл жуулчлалын яамнаас зохион байгуулсан бодит ахуйг харуулсан сэдэвтэй тайзны урлагийн шилдэг бүтээлийн аялан тоглолтод оролцсон.

Тав. Өөртөө засах хошуу байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх цуврал ажиллагааг зохион байгуулав. Мөн Баян Эвенк үндэстний шянь байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагаагаар дамжин Өөртөө засах хошуу нь үндэстний бодлогын дагуух 60 жилийн хөгжлийн амжилтыг дэлгэн үзүүлж, нийт хошууны ард түмний бахархалт сэтгэлгээ, итгэлийг ихээр сайжруулсан байна.

Дараагийн шатанд бид дарга удирдлагын чухал ярих зааврын дагуу “Үлгэр жишээч Өөртөө Засах Орон”-ы бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах болно.

Зохиогч: Сарантуяа
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл