Монгол бичгээр сонсож бичих тэмцээн боллоо
2018-12-15 21:20
Монгол бичгээр сонсож бичих тэмцээн боллоо.
Үндэстний бага, дунд сургуулийн монгол бичгээр сонсож бичих хоёр дахь удаагийн тэмцээн 12 дугаар сарын 13-нд Хөххотын Сайхан дүүргийн Үндэстний бага сургууль дээр зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн тэмцээнд нийт 20 сургуулиас 28 баг оролцжээ. Хөххотын үндэстний сурган хүмүүжлийн ажлыг сайжруулж, Монгол хэлний сурган хүмүүжлийн чанарыг дээшлүүлж, бага, дунд сургуулийн дүрэмжсэн сургалтыг дэмжих, монгол хэл бичгийн зөв бичлэгийг чухалчлах үүднээс тус тэмцээнийг зохион байгуулж байгаа аж.


Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
