05 дугаар сарын 28-ны өдөр “70 жилийн гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын баг “Алшаагийн цэцэрлэгт хүрээлэн” хэмээгдэх Хулангийн талын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
2016 оны 07 дугаар сард эхэлж, 2017 оны 07 дугаар сард тус цэцэрлэгт хүрээлэн албан ёсоор ашиглалтад орсон. Хулангийн тал нутаг нь “Тал нутаг+Нуур цөөрөм+Уул”-ын газар зүйн өвөрмөц давуу талд түшиглэн Монгол Юань соёлоор гол онцлог зүйл болгосон байна.
Хулангийн талыг тал нутгийн үзэмж, соёлын үзэсгэлэн, өвөрмөц туршилт, аялал жуулчлал зэргийг нэгтгэсэн Алшаагийн аялал жуулчлалын жишиг төслийг бий болгон, байгалийн үзэсгэлэнт газрын аялал жуулчлалын брэндийн нэр хүндийг өсгөж, Баянхотыг хотын захын тал нутгийн аялал жуулчлалын төв хот, 2A зэрэглэлийн аялал жуулчлалын үзэсгэлэнт газар болгосон юм байна.
