Өөрчлөлт нээлтийн 40 жилийн хөдөө аж ахуйн эдийн засгийн хөгжлийг тэмдэглэх хэвлэлийн бага хурал 12 дугаар сарын 06-ны өдөр Хөххотод зохион байгуулагдлаа. Хурлаар Өвөр Монгол нь малчдын амьдралыг сайжруулж, мал аж ахуйн орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлэн, мал аж ахуйн орон нутаг болон хөдөө орон нутгийн хөгжлийг зэрэг сайжруулна гэжээ.
Өөрчлөлт нээлтийн 40 жилийн туршид Өвөр Монголын мал аж ахуйн орон нутагт ихээхэн өөрчлөлт гарсан юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш мал аж ахуйн орны экологийн бүтээн байгуулалт, эдийн засаг, иргэдийн амьдрал илэрхий сайжирсан байна.
Мал аж ахуйн орны соёл сургалт, амралт аялал жуулчлал, үйлчилгээний хэрэглээ жил ирэх тутам нэмэгджээ. Хөдөө аж ахуйн машин техникийн хэрэглээ нэмэгдсэнээр хөдөлмөр хүчийг хэмнэн, амьдралын чанарыг дээшлүүлсэн юм.
Өвөр Монгол хөдөө орон нутаг дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна
2018-12-07 10:42
Өвөр Монгол хөдөө орон нутаг дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна.
Найруулагч: Saraa
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
