solongonews
Зэрлэг амьтдыг хамгаалах сайн дурын ажилтан
2019-04-23 10:22
Зэрлэг амьтдыг хамгаалах сайн дурын ажилтан Шуан Лүн.

Өвөр Монголын Хөлөнбуйрын Шинэ Барга баруун хошуу нь Хөлөн нуурын баруун өмнөд эрэг дээр байрладаг бөгөөд усны нөөц баялаг ихтэй болохоор олон тооны зэрлэг амьтдын оршин амьдрах нутаг болсон юм.

Шинэ Барга баруун хошууны залуу Шуан Лүн тухайн газрын зэрлэг амьтдыг хамгаалах сайн дурын ажилтан. Тэрээр багаасаа зэрлэг амьтдыг судлах сонирхолтой байсан бөгөөд их сургуулиа төгссөний дараа Шинэ Барга баруун хошууны музейд ажилд оржээ. Зэрлэг амьтдыг хамгаалахыг өөрийнхөө ажил болгон зүтгэсээр ирсэн байна. Сүүлийн 10 жил Хөлөн нуурын ойролцоох зэрлэг амьтдыг Шуан Лүн өөрийнхөө хүүхэд шиг хамгаалсаар ирсэн бөгөөд өөрөөсөө мөнгө төгрөг гарган 40 гаруй ховор амьтдыг аварсан түүхтэй аж.

Шуан Лүн гэрэл зургийн үзэсгэлэн, холбогдох мэдээллийг түгээх зэрэг үйл ажиллагаагаар Хөлөн нуурын ойролцоо амьдардаг зэрлэг амьтад, зэрлэг амьтдыг хамгаалахыг олон нийтэд ойлгуулахыг хичээсээр иржээ. Түүний нөлөөгөөр зарим сайн дурынхан, нийгмийн байгууллагууд Хөлөн нуурын зэрлэг амьтдыг хамгаалах ажилд өөрийн хувь нэмрээ үзүүлэх болсон байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл