- Та сайн байна уу? Өвөр Монголчууд таныг сайн мэддэг ч Монгол Улс дахь уншигчид маань сайн танихгүй байгаа байх. Та өөрийгөө танилцуулна уу? Яагаад эрүүл мэндийн зөвлөх гэх энэ ажлыг хийж эхэлсэн бэ?
Сайн, сайн байна уу. Авирын Мөнхөө гэдэг. Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа Баруун хошууны Ардын эмнэлгийн хорооны эмч байлаа. 2000 онд тэтгэвэр тогтоолгож, түүнээс хойш өнөөг хүртэл өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх судалгааны ажлыг хийж байна. Би өмнө нь эмнэлэг сайн хөгжихөд хүн төрөлхтний өвчин зовлон багасна гэж боддог байсан. Харин эсрэгээрээ хүн төрөлхтний өвчин ч нийгмийн хөгжлийг дагаад улам хүч авч хөгжиж байгааг ухаарсан. Энэ нь юу вэ гэхээр бид нэг зүйлийг дутуу хийж байна. Тэр дутуу хийгээд байгаа зүйл нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол, ухамсар. Эмч нар дандаа өвчтөндөө давстай цай ууж болохгүй, өөхтэй мах идэж болохгүй гэж захидаг ч энэ нь хэрэгждэггүй. Тиймээс бид чиглэлийг нь өөрчлөх, тусгай сургалт хийх хэрэгтэй гэж ухаараад эрүүл мэндийн үйлчилгээний сургалтыг эхлүүлсэн. Ер нь тасралтгүй сурсаар байгаа, хүн насан туршдаа суралцана гэдэг үнэн. "Мөнхийн олон нийтэд үйлчлэх эрүүл энх сайн энергийн төв"-ийг ажиллуулж, хүмүүсийн эрүүл энх амьдралын үндсэн суурийг тавихаар ажиллаж явна даа.
- Эрүүл амьдрахын нууц болон урьдчилсан нөхцөл нь юу вэ?
Эрүүл чийрэг хэвээр 61 хүрч, хөгшрөхгүй 81 насыг давж аз жаргалтай амар тайван 100 насална гэдэг зүүд зэрэглээ биш ээ. Зөв хооллох, өдөрт дасгал хөдөлгөөн сайн хийж байх, сэтгэл санаагаа тайван амгалан байлгах, сайн энергийг хүлээн авч хүний төрөлх чадвар нөөц нууц хүч чадлыг сэрээх. Энэ дөрвөн зүйлийн хийхэд л өвчнөөс сэргийлж, эрүүл энх амьдарч болох юм. Хүн өвчин туссаны дараа эмнэлэгт хандаж, яаж эмчлүүлэх вэ гэдгийг анхаарахаас биш хүний бие махбод яаж байж эрүүл байх тухай бараг анхаардаггүй. Өөрийн эрүүл мэндийг эмчийн гарт даатгадаг. Залуучууд ажил амралт, хоол ундаа зохицуулдаггүй. Эрүүл энх амьдрахад хамгийн чухал зүйл нь эм тан биш, эм танг онц шаардлагатай үед л хэрэглэх нь зөв. Харин танд нэг цогц шинжлэх ухааны үндэслэлтэй эрүүл энх амьдрах арга ухаан хэрэгтэй. Та бол өөрийнхөө сайн эмч гэдгээ битгий мартаарай. Бид зөвхөн аргыг нь заана. Эрүүл саруул амьдралыг та өөрийн гараар бий болгож чадна. Хүний бие нь үрийн эс ба өндгөн эс гэсэн хоёрхон эсээс бий болж, түүхий эд, өөрөөр хэлбэл хоол хүнсээр суурь болгон өсч торнин хүний бие бүтдэг.
Эрүүл хооллолт •Хүний бие уураг, өөх, чихэр, витамин, ус, эрдэс зэрэг 6 төрлөөс бүтдэг. Үүний дээр ширхэглэг эд, хүчилтөрөгчтэй нийлээд 8 төрлийн тэнцвэртэй болж бие организм оршин амьдарна. Гэхдээ хүний биеийн эд эс идсэн хоол хүнсний шим тэжээлээр байнга нөхөн төлжиж байдаг. Иймээс дээр өгүүлсэн 8 төрлийн шим тэжээлийг өдөр тутмын хүнсээрээ тэнцвэртэйгээр авч байх хэрэгтэй. Ингэж чадвал зөв хооллолт болно.
Хөдөлгөөн • “Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг” гэдэг зүйр цэцэн үг байдаг. Эрс тэс уур амьсгалтай, агаарын бохирдол ихтэй нөхцөлд гадаа гарч биеийн тамирын дасгал хийхэд хүндрэлтэй. Манай хичээлд сууснаар гэртээ хийх дасгал, цэгэн бариаг сурч эзэмших болно.
Сэтгэл зүй: Энэ хичээлээр бясалгалын болон сэтгэл зүйн мэдлэгт суралцана. Ихэнх өвчин сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Сэтгэл тайвширч, стресс тайлагдаж, эрүүлжих боломж бүрдэнэ. Хүн бүр эрүүл мэндийн талаар мэдвэл зохих ойлголттой, эрүүл мэндийн энгийн мэдлэгийг эзэмшвэл эрүүл байх үндэс бүрдэнэ.
Сайн энерги: Манай хичээл Европ анагаах ухаан, хүний биеийн анатоми, сэтгэл зүйд суурилан хүний бусдыг дуурайх төрөлх чадварыг ашиглан сайн энерги үүсгэж эрүүлжүүлнэ.
- Та энэ чиглэлээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
Ерөнхийдөө би энэ чиглэлээр ажиллаад судлаад 20 гаруй жил болж байна.
- Эрүүл хүн, Өвчлөх магадлалтай хүн гэдгийн ялгаа нь юу вэ?
Эрүүл хүн гэдэг “Зөвхөн бие махбод өвчин эмгэггүй байхын нэр биш, харин бие махбод, сэтгэл зүй, ёс суртахуун, нийгэмтэйгээ зохицох чадвар зэрэг бүх талын тэгш байдлыг хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг. ДЭМБ-аас гаргасан эрүүл хүний стандарт сэтгэл санаа амар тайван байдал нь биеийн тамир тэнхээ, өөртөө итгэлтэйгээр асуудлыг зөв шийдвэрлэх чадвартай байх, сайн амарч унтан ажиллаж чаддаг байх, шүд буйл эрүүл байх, биеийн дархлаа сайтай хөнгөн өвчнийг даван туулах чадвартай байх, биеийн жин зохистой хэмжээнд байх, булчин шөрмөс чанга, арьс уян зөөлөн, өнгөлөг байх. Бие сэтгэлийн хувьд тодорхой илэрсэн өвчингүй ч гэсэн амархан чилээрхэх, тамирдаж ядрах, толгой эргэх, нойр хулжих, хар дарж зүүдлэх, уур хүрч бухимдах, гар хөл бадайрах чичрэх, амархан ханиад хүрэх, өглөө сэрэхэд сэтгэл санаа тайван бус байх зэрэг шинж тэмдэг илэрдэг хүмүүсийг хэлнэ. Ийм шинж тэмдэг илэрдэг бол жилд наад зах нь 1 удаа эмнэлэгт үзүүлж, зохих шинжилгээ хийлгэх шаардлагатай.
- Хүмүүст эрүүл мэндийн мэдлэг түгээхийн тулд та "Мөнхөөгийн эрүүл энхийн цогц бүтээл"-ийг судалж гаргасан. Энэ бүтээлд юу юу хамрагдаж байгаа вэ?
Миний цогц бүтээлд "Эрүүл амьдрах арга ухааныг суралцан, илрээгүй өвчнийг эдгээж өөрөө өөрийгөө эмчлэх" хичээл, эрүүл мэндийн ном бий. Энэ ном нь монгол, хятад хэлээр орчуулагдан 13 удаа хэвлэгдэж, кирил үсэг дээр гурван удаа хэвлэгдсэн. Мөн "Эрүүл амьдрах арга ухааны цуврал хичээл" бий. Үүнд, нэг ном, нэг карт багтдаг. Картад нь 200 гаруй бичлэг, 15 сайн энергийн тайвшруулан амруулах хичээл, эрүүл хооллох тухай 21 бичлэг, дасгал хөдөлгөөний гурван хичээл, эдгэрсэн хүмүүсийн 100 гаруй ярилцлагыг хамарч байна. Эдгээр бүтээлээ гаргахын зэрэгцээ Шилийнгол аймаг, Алшаа, Ордос, зэрэг аймаг хотуудаар хүрч үнэ төлбөргүй хорь гаруй жил эрүүл амьдралыг ухуулсаар явлаа. Мөн Өвөр Монголын Одон Телевизийн нэвтрүүлэгт 100 гаруй удаа оролцон эрүүл мэндийн зөвлөгөө, тайламж хийсэн. Хоол хүнсний бүтээгдэхүүний хувьд "Төгс хоол-Эрүүл энерги", "Селентэй мөөгний нунтаг" гэж хоёр бүтээгдэхүүн бий.
- Бүтээгдэхүүн гэснээс таны бүтээгдэхүүнийг хэрэглэсэн маш олон хүн эрүүл саруул болж, эрэлт ихтэй байгааг сонслоо. Тэгвэл энэ бүтээгдэхүүнийхээ жорын талаар?
Төгс хоол найрлага • Шар, улаан, ногоон, хар 4 төрлийн буурцаг, хар будаа, овьёос, эрдэнэ шиш, шар будаа, газрын самар, хулмын цөм, лянхуа цэцгийн үр зэрэг бүхэл үр, гэгэн, шар хулуу, лууван, үнэрт мөөг, хар мөөг, хайда, улаан чавга, сарнай цэцэг зэрэг 20 төрлийн ургамлаар хийсэн илчлэг бага, охь уураг, эрдэс витамин, ханаагүй тосны өөхөн хүчил, ургамлын амьд бодис, эслэг зэрэг шим тэжээлээр баялаг бүтээгдэхүүн юм. Төгс хоолны ач тус “Төгс хоол” нь холестрингүй, нүүрс усны нэгдэл бага, уураг, аминдэм, эрдэс бодис, ислэг эдээр баялаг болохоор эрүүл турах элэгний өөхлөлт хайлуулахад хамгийн тохиромжтой хоол хүнс ба өтгөн хаталтыг багасгах, ашигтай бактерийг өсгөж, гэдэсний замыг цэвэрлэн, хлостриныг багасгана. Элэгний өөхлөлт, чихрийн шижин, даралт ихсэх, зүрх судасны өвчин, хорт хавдраас сэргийлэх боломжтой. Хүүхдийн эрүүл өсөлтийг дэмжиж мөн тамирчдад хүч чадал нэмнэ. Насанд хүрсэн хүмүүсийн хөгшрөлтийг удаашруулж, настан буурлууд эрүүл байхын үндэс болно. Ямар ч насны хүн хэрэглэхэд тохиромжтой. Ялангуяа эмэгтэйчүүдийн гоо сайхан, цэвэршилтийн үед илрэх шинж тэмдгийг бууруулахад ач холбогдолтой.
Селентэй шидэт мөөгний нунтаг найрлага нь чаг мөөгний соёо, чаг мөөгний бутарсан үр, чаг мөөгний нунтаг, селенеер баялаг бүтээгдэхүүн юм. Удаан хэрэглэхэд сөрөг нөлөөгүй, хэрэглэх тусам залуужин бие хөнгөрнө. Тэжээллэг чанар маш өндөр тул хүний биеийн дархлааг сайжруулан, цусан дахь сахар хлострин болон цусны даралтыг зохицуулж хавдраас сэргийлэн, элэг хамгаалах ач тустай бөгөөд хөгшрөлтийг удаашруулж мөн нойронд сайн болгоно. Селен нь хүний бие дэх микро элементүүд дундаас хавдар эсэргүүцэх хамгийн сайн бодис юм.

- Хийж төлөвлөж байгаа ажлынхаа талаар танилцуулна уу?
Эрүүл мэндийн номоо шинэчлэн энэ жил хэвлэлд өгөхөөр ажиллаж байна. Энэ жилийн сүүлээр уншигчдад хүрэх байх. Мөн хичээлүүдээ шинэчилнэ. Олон нутгаар хүрч эрүүл мэндийн цогц хичээлээ илүү олон хүргэхээр төлөвлөж байна. Орон нутгийн Засгийн газар уривал дуртай хүлээн авна.
- Их ажлынхаа хажуугаар цаг зав гарган бидэнд үнэ цэнэтэй ярилцлага өгсөн танд баярлалаа. Хүний эрүүл мэндийн төлөө бие сэтгэлээ зориулж яваа танд ажил амьдралын өндөр амжилтыг хүсэж байна!
- Баярлалаа




