Шилийнгол аймгийн хөдөө аж ахуйн том аймгийн хувьд мах махан бүтээгдэхүүний үйлдвэр ба сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг хөгжүүлэх талд олон үр дүнтэй арга хэмжээ авч, амжилттай ажиллуулж байдаг. Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн хөгжлөөр ярихад сүүний үнээний тоо толгойг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн цар хүрээ нь том аж ахуйн нэгжийн татан оруулах жижиг бага аж ахуйн нэгжийг хүчирхэгжүүлэн хөгжүүлэх зэрэг бодит арга хэмжээ авч Шил нутгийн саалийн үйлдвэрийг хөгжүүлж байгаа аж.
Эхэндээ Шил нутгийн малчид сүү саалиараа хурууд ээзгий, өрөм, шар тос, бяслаг, саалийн архи зэрэг өндөр шим тэжээлтэй идээ ундаа боловсруулан өөрийн хоол хүнсээ болгодог. Зах зээл, эдийн засгийн хөгжил болон Хятад улсын сүү сүүн бүтээгдэхүүний зах зээл хөгжихийг дагаад малчдын хурууд сүү сүүн бүтээгдэхүүн нь илүү олон хэрэглэгчдэд таашаагдаж, Шил нутгийн цагаан идээний борлуулалтын замыг нээсэн байна. Ингэснээр малчид хурууд сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулан зах зээлд борлуулахаар дамжин орлогын эх үүсвэр болгох болжээ. Мөн энэ цагаас эхлэн хэсэг малчид сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулж борлуулах замаар замнаснаас хошууны төв, аймгийн төв зэрэг газарт сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах жижиг үйлдвэрийн газар ба сүү сүүн бүтээгдэхүүн борлуулах газар хурын дараах хулсны соёо мэт гарч билээ. Эдгээр сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах жижиг аж ахуйн нэгж нэг хэсэг нь багаасаа том болж, буурайгаасаа хүчирхэг болон хөгжиж, хол ойрдоо алдартай сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах аж ахуйн нэгж болж, жилийн борлуулалтын орлого ч хэдэн сая юань хүрэх болжээ.
Малчдын эрхэлсэн сүү сүүн бүтээгдэхүүний аж ахуйгаас ийм өндөр амжилт гарч явж байгаа аж ахуйн нэгж компани нь Шулуун хөх хошууны Хурцын байгуулсан "Тэнгэр тал" сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах компани дурдагдана. 2002 онд Хурц гуай "Тэнгэр тал" сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрээ байгуулж, бохирдолгүй, чанар сайн ээзгий хурууд зэрэг сүү сүүн бүтээгдэхүүн хийж боловсруулахыг баримталж тэдний үйлдвэрлэл нь өдрөөс өдөрт хөгжиж, одоо жилд 300 гаруй тонн хурууд сүү сүүн бүтээгдэхүүн хийж Бээжин, Гуанжөү зэрэг том дунд хотоор борлуулан жилдээ 5.7 гаруй сая юанийн орлого олж байдаг.
Юаний дээд нийслэлд байсан Шулуун хөх хошуу нь аль эрт Юань улсын үеэс хааны ордны цагаан идээг боловсруулах гол газар байснаас энэ нутгийн цагаан идээ хол ойрдоо алдартай бөгөөд энэ нутгийн малчид ч цагаан идээ боловсруулахдаа гарамгай байдаг. Цагаан идээний зах зээл хөгжихийг дагаад Шулуун хөх хошуунд цагаан идээ боловсруулах үйлдвэр олон гарч, “Тэнгэр тал” сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр мэтийн том аж ахуйн нэгж 20 гаруй байгаа аж. Хошууны хэмжээнд сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулдаг 7000 гаруй малчин айл өрхийн 14 мянга гаруй хүн байдаг. Сүү сүүн бүтээгдэхүүн борлуулах дэлгүүр 100 гаруй байдаг бөгөөд сүүн бүтээгдэхүүнээ Хятад улсын бүхий л газарт борлуулж байна.
Сүү сүүн бүтээгдэхүүний аж үйлдвэрийн хөгжил нь Шилийнгол аймгийн малчдын орлогын шинэ нэмэгдлийн цэг болсон бөгөөд мал аж ахуйн хөгжлийг ч сайжруулж байгаа юм. Шилийнгол аймаг малчдын сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулахыг дэмжин, том том сүүний үйлдвэрийг татан оруулж үхэр мал аж ахуйн үйлдвэрийг хөгжүүлсэн байдаг.
Одоо Шилийнгол аймаг Шилийнхотын Или, Шулуун хөх хошууны Шэнь Юань, Долон нуурын Или, Шилийнхотын Жин Юань, Баруун Үзэмчин хошууны Жинь-Ин зэрэг найман том сүү сүүний бүтээгдэхүүний үйлдвэртэй. Эдгээр аж ахуйн нэгж нь малчид болон саалийн үнээ маллаж байгаа өрхөөс сүүг нь авч, сүүгээрээ сүүн чихэр, зайрмаг, сүүн ундаа зэргийг боловсруулан Хятад, цаашлаад дэлхийн зах зээлд гаргадаг байна. Шилийнгол аймаг ингэж сүү сүүн бүтээгдэхүүнийг хүчирхэгжүүлэн хөгжүүлж ирснээр тус нутгийн ард олон сүү саалиа боловсруулж борлуулан ашиг орлогын үүдээ нээж байдаг билээ.
