Шилийнгол аймгийн арван гурав дахь удаагийн цол олгох наадам, Сөнид баруун хошууны найм дахь удаагийн Тана сувдны наадам 06-р сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд Сайхантал сууринд боллоо.
Хурц ширүүн өрсөлдсөн хүчит бөхийн барилдаанд далай аварга Ми.Соёл, Цагаанзаан, аварга Баярбаатар, Алтанбагана, Бүрэнсайн, Чандмоно, Санчир, арслан Галсанраш, Цагаанзаан (Авга хошуу) зэрэг олон сайхан цолтой бөх зодогложээ. Хоёр хоногийн хугацаатай зохион байгуулагдсан хүчит бөхийн барилдаанаар далай аварга Цагаанзаан цолоо ахиулан даян аваргын цолд хүрч үзэгч түмнээ баярлуулахад, Зүүн Сөнидийн Манлай, Баруун Сөнидийн Найрсаг, Сайнзаан зэрэг залуу бөхчүүд шинээр цол хүртэж хурсан олноо баярлууллаа.







