Ариун цэврийн газрыг сайжруулна
2019-05-07 21:38
Ариун цэврийн газрыг сайжруулна.
ӨМӨЗО-ы Орон сууц, хот хөдөөгийн байгуулалтын танхим, Хөдөө аж ахуйн танхимын мэдээнд, энэ жил 33 хошууны 50 мянган малчин айл өрхийн ариун цэврийн газрын асуудлыг шийдэж, амьдралын орчин ахуйг сайжруулах юм байна. Эдгээр ариун цэврийн газрыг байгуулахад ӨЗО-оос өрх бүрд дунджаар 3000 юань олгож, аймаг хошууд өөр өөрийн нөхцөл байдлаа үндэслэн зохих хэмжээний санхүүжилт гаргах бөгөөд малчид мөн хувиасаа мөнгө гаргана.
ӨМӨЗО малчдын ариун цэврийн газрыг сайжруулахдаа нийтэд хүртээмжтэй, хямд бөгөөд хэрэглээ сайн, засаж сайжруулахад хялбар, байгальд муу нөлөөгүй зэрэг шаардлагыг хангасан ариун цэврийн газрыг барьж байгуулах юм байна.
Найруулагч: Saraa
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
