solongonews
Нэрт зохиолч Бүрэнбаярын зохиолын түүврийг Хөххотод тараав
2019-09-23 15:52
Нэрт зохиолч Бүрэнбаярын зохиолын түүврийг Хөххотод түгээлээ.

Синьхуа кирилл нэтийн Хөххотын энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ \Б.Болорцэцэг, Д.Хүүхэнсоль\ 
Өвөр Монголын “Багачууд” хүүхдийн хэвлэлийн хороо, Синьхуа монгол нэтээс хамтран зохион байгуулсан 

“Бүрэнбаярын зохиол бүтээлийн хураангуй” хэмээх номын хурим энэ сарын 22-нд Хөххотноо болов.
Нээлтийн үеэр зохиолч Бүрэнбаяр өөрийн зохиол туурвил болон эдгээр номын утга санаа, 

хэрхэн бүтсэн түүхээс уншигчидтайгаа хуваалцсан юм. 

Харин Өвөр Монголын Зохиолчдын эвлэлийн дэд тэргүүлэгч, ӨМБИСийн Монгол судлалын дээд сургуулийн захирал Дорнотэнгэр

 түүний уран бүтээлийн ач холбогдол, монгол уран зохиолын түүхэнд оруулж буй үр нөлөөг өндрөөр үнэлсэн бол ӨМИСийн

 Монгол судлалын дээд сургуулийн дэд захирал Эрдэнэхад хэлэхдээ:

-Бүрэнбаяр зохиолч бол монгол үндэстний уран зохиолын түүхэнд нэгэн гайхамшгийг бий болгосон төдийгүй 

залуу үеийн зохиолчид төрж гарах замналыг анх тавьсан болохыг онцоллоо.

 


“Бүрэнбаярын зохиол бүтээлийн хураангуй” ном нь эгэл жирийн хүмүүсийн эгэл бус түүхийг нүдэнд харагдаж

 гарт баригдахаар бичсэн “Нинжин сэтгэл”, “Үйлсийн тууль”, “Үзүүр сэтгэлийн тэмүүлэл”, “Хорчины алдарт хүмүүс”,

 “Нар өргөсөн нутаг”, “Чандмань хэлхээ” /хоёр боть/, “Билиг хурахуй”, “МууУсны номин ногоон туульс”, 

“Эрдэнийн ул мөр” зэрэг арван ботыг хамарч буй.
Зохиолч Бүрэнбаяр нь Өвөр Монголын Зарууд хошууны уугуул, төрийн нэгдүгээр зэрэглэлийн зохиолч, Хятадын үндэстний цөөнхийн

 утга зохиолын “Ажнай хүлэг” шагнал болон ӨМӨЗОы утга зохиолын “Солонго” шагналын эзэн. 

1972 онд “Түүхийг үүдэн бүтээгч хөдөлмөрчид” анхны бүтээлээ “Жиримийн сонин”д нийтлүүлсэнээс хойш

 маш олон бүтээл туурвиж, тэдгээр нь хятад, япон, кириллээр орчуулагдан бусад орны уншигчдын 

хүртээл болсон байдаг. Тэрээр Өвөр Монголын Зохиолчдын эвлэлийн байнгын дэд тэргүүлэгч, “Жиримийн уран зохиол” сэтгүүлийн

 Ерөнхий редактор, Хятадын мэдээллийн уран зохиолчдын эвлэлийн дарга зэрэг албан тушаалыг 

хашиж явсан нэгэн юм.


 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл