Урам хөгжөөсөн монгол дуу урлагийн үйл ажиллагаа
2017-07-21 10:00
Энэ сарын 17-ны өдрийн үдээс өмнө “2017 оны Хятад, Амеркийн их сургуулийн оюутнуудын Өвөр Монгол дахь аялал”-ынхан Ордос хотын Үүшин хошууны Шар Ус сумын соёлын арга хэмжээнд оролцож, Монгол нутгийн яруу сайхан ардын дуу, омголон жавхаатай бүжгийг сонирхлоо.

Тансаг өвөрмөц хувцсаар гоёсон урлагийн ангийнхан савхан бүжиг, хундаган бүжиг, “Тал нутгийн магтаал дуу”, холбоо, хуур хөгжим зэрэг тоглолтууд хийж, өрнүүн хөгжсөн Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойгоо магтан дууллаа.
Шар ус сумын урлагийн анги байгуулагдаад арав гаруй жил болж байгаа бөгөөд голдуу тэтгэвэртээ гарсан хүмүүсээс бүрджээ.







Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
