
Өвөр Монголын монгол орчуулгын нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан 2019 он Өвөр Монголын монгол орчуулгын мэргэжилтний сургалт 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөххотоо хичээлээ эхлүүлэв.
Гурван өдөр үргэлжлэх сургалт нь Өвөр Монголын хэмжээнд монгол, хятад хоёр хэлээр ажиллаж байгаа монгол хэлний орчуулгын ажлын дарга удирдлага, ажилтнуудаас бүрдсэн нийт 1200 гаруй хүнийг хамарсан байна. Сургалтад “Монгол уран зохиолын орчуулга ба монгол уран зохиолын баялаг”, “Аман орчуулга”, “Монгол орчуулгын түүх ба онол”, “Монгол хэлний төв авиаг сурч хэрэглэх явцад тохиолдож байгаа асуудлууд ба монгол хэлний төв авианы авианы систем”, “Монгол хэл бичгийн хэрэглээний асуудлын талын өгүүлэл” зэрэг хичээлүүдийг орохоор төлөвлөжээ.
- Тус арга хэмжээнд хос хэлний дээд зэрэглэлийн мэргэжилтэн хүмүүжүүлэх үүднээс нэр хүндтэй багш урин, үндэстний хэл соёлоо өндөр түвшинд дэмжиж байна. Сургалтаар дамжин орчуулагчид оюун ухааны хур шим хүртэж, ажил мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, өөрийн ажлын байрандаа амжилт гаргана гэдэгт итгэж байна хэмээн Өвөр Монголын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн монгол хэл бичгийн сэтгүүлийн дэд ерөнхий найруулагч Баянчимэг ярилаа.
