solongonews
ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяраа нижгэр тэмдэглэж, Хятадын мөрөөдлөө хамтдаа биелүүлье
2017-08-25 10:34
- ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын татлага

        Хөххотын Даланхар уулын энгэрийн Хөхтал дахь Өвөр Монголын Үндэстний цөөнхийн соёл, спортын төвд 2017 оны 08 дугаар сарын 08-нд Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Наадам уянгат дуу, уран бүжгээр баяр хөөрийн аялгуу эгшиглүүлнэ. 56 үндэстний хөвгүүд, охид хамтдаа цуглан ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяраа хамтдаа тэмдэглэж, харилцан туслалцаж Хятадын мөрөөдлөө хамтдаа биелүүлнэ.

Баяр ёслолын үеэр Хянган аймаг, Хөлөнбуйр хот, Түнляо, Улаанхад хот, Шилийнгол аймаг, Улаанцав, Ордос, Баяннуур, Үхай зэрэг хотууд, Алшаа аймаг, Хөххот зэрэг 12 аймаг, хотын жагсаалын эгнээ талбайд орж ирэв. Орон нутгийн онцлогоороо ялгарсан жагсаалын тоглолт нь 25 сая иргэдийн оюун санааны хэв маягийг илэрхийлж, 70 жилийн туршид ХНК-ын удирдлага дор, ХНК-ын үндэстний бодлогын дор Өвөр Монголын эдийн засгийн хөгжил, үндэстнүүдийн эв нэгдэл, экологийн соёл, иргэдийн амьжиргааны хөгжлийн шинэ хуудсыг нээсэн юм.

Далан жил хүчлэн чармайж, далан жил урагш тэмүүллээ. Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн өнгөрснөө марталгүй, өмнөхөө залгамжлан ирээдүйд тэмүүлсээр бүлгэмдэн тэмцэж цуцалтгүй урагшлан эх улсынхаа умардын үзэмжийн бүсийг нэн сайхан бүтээн байгуулж байна. 

Хөлөнбуйр баг

Хянган баг

Улаанцав баг

Үхай баг

Хөххот баг

 

Хүүхдийн баг

Түньляо баг

Алшаа баг

Мянгна хүний морин хуур

Баяннуур баг

Ордос баг

Шилийнгол баг

Бугат баг

Морин спортын баг

Үзэгчид

Сайн дурчууд ба жүжигчдийн хамт

Улаанхад баг

Найрал дууны баг

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл