solongonews
Ли Жихэн Ордос хотод ажиллав
2017-07-03 16:22
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жихэн Ордос хотод ажиллав.

ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жихэн 7 дугаар сарын 1-нээс 2-ны өдрүүдэд Ордос хотод ажиллав. Тэрээр “Зургаа дахь удаагийн Хөвчийн олон улсын элсний форум” болон “НҮБ-ын цөлжилтөөс  сэргийлэн засах нийтийн гэрээ”-ний 13 дахь гэрээ байгуулсан талын их хурлын бэлтгэл ажилтай танилцсан байна. Ли Жихэн хэлсэн үгэндээ,  удахгүй зохион байгуулагдах гэж буй олон улсын хурлын бэлтгэл ажлыг сайн хийх нь чухал хариуцлага бөгөөд томоохон боломжийг авч ирэх юм. Цагтай уралдан хичээн ажиллаж, өө сэвгүй, өчүүхэн алдааг ч үл гаргаж, хоёр хурлыг өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулж, улс оронд өнгө гэрэл авч ирэн, Өвөр Монголд хүч зориг нэмэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл