
- Тус баримтат кино Өвөр Монголын үндэстний кино урлагийн 70 жилийн хөгжилтийн түүхийг танилцуулж, үндэстний сэдэвт шилдэг киноны бүтээлүүдийг хүмүүст танилцуулсан. Монгол үндэстний алдарт жүжигчин Цэцэнгуа үндэстний кино урлагийн зохиол бүтээлийн туршлага, Өвөр Монголын үндэстний кино урлагийн шилдэг уламжлалыг залгамжлах тухай агуулгыг харуулж, кино уран бүтээлчдийн үндэстний кино урлагийн салбар дахь гүн хайрыг нь илрүүлсэн байна гэж Майлс хэлсэн байна.
Уг баримтат кино анх удаа дээд шинэ технологийн зураг авалтын аргыг ашиглан Өвөр Монголын үндэстний 76 киног танилцуулж, ахмад идэр залуу гурван үеийн 117 кино уран бүтээлчид хамтран бүтээсэн бөгөөд үүний доторх 52 шилдэг уран бүтээлчээс ярилцлага авсан байна. Үүнээс гадна кино нь “Улсын сүг сүлдтэй холбогдсон Өвөр Монголын үндэстний кино”, “Баатарлаг үзлийг магтан дуулсан Өвөр Монголын үндэстний кино”, “Соёлын итгэлийг гайхуулсан Өвөр Монголын үндэстний кино”, “Монгол морины зоригоор ирээдүйгээ цогцлох Өвөр Монголын үндэстний кино” зэрэг дөрвөн агуулгатай болно.
Найруулагч Майлс Хятадын алдартай кино найруулагч, түүний гол төлөөлөгч бүтээлд “Нэгэн үеийн тэнгэрлэг хөвгүүн Чингис хаан”, “Зүүнш буцсан баатрууд”, “Тэнгэрлэг тал нутаг” зэрэг “Чингис хааны эрдэнэс” хэмээх киноны зураг авалтыг хийж байгаа юм.
