Тал нутгаас баярын мэдээ уламжлагдана. Өвөр Монголын гол төсөл бөгөөд Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчийг гадагшаа хүргэх гол зам шугам болсон Шилийнгол аймаг – Жянсу мужийн Тайжөү чиглэлтэй ±800 кВ-ын өндөр хүчдэлийн тогтмол гүйдэлтэй цахилгааны төслийн Шилийнгол аймаг дахь өртөөний барилга байгууламжийг энэ оны 6 дугаар сарын дундуур байгуулж дуусгасан байна.
Төслийн ерөнхий захирал Лиү Лян Жүнь хэлэхдээ:
- Шилийнгол – Тайжөү чиглэлтэй ±800 кВ-ын өндөр хүчдэлийн тогтмол гүйдэлтэй цахилгааны төсөл нь Өвөр Монголын гурван том өндөр хүчдэлийн тогтмол гүйдэлтэй цахилгааны төслийн доторх цахилгаантай нөхцөл байдалд ажиллуулж эхэлсэн анхны жишээ бөгөөд одоогийн байдлаар машин механизмын хянан шалгалтын бүх стандартыг хангаад, энэ оны 9 дүгээр сар болоход цаг тутамд 10 сая кВ-ын цахилгаан хүргэх чадамжтай ажиллаж эхлэх болно гэлээ.

Холбогдох мэдээллийг үндэслэвэл тус төслийг Үндэсний цахилгаан сүлжээний компаниас хөрөнгө оруулж, 2015 оны 12 дугаар сард төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн зам шугам нь Өвөр Монгол, Хэбэй, Тянжин, Шаньдун, Жянсу зэрэг 5 муж, орныг дайран, Өвөр Монголын Шилийнгол аймаг болон Жянсу мужийн Тайжөү хотод тус тус хүчдэл өөрчлөх өртөөтэй юм байна. Зам шугамын ерөнхий урт нь 1641 км, ерөнхий хөрөнгө оруулалт нь 26.4 тэрбум юань бөгөөд одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын 80 хувийг нэгэнт ашиглаад, төслийн бүх шугам ашиглалтад ороод байгаа аж.
ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг бодитой амжилтаараа угтахын тулд Шилийнгол аймаг оны эхэнд 190 гол төслийг тогтоон хэрэгжүүлж, нийт 258.4 тэрбум юаниар санхүүжүүлэн, 2017 оны хугацаанд 67.5 тэрбум юанийг нь биелүүлэхээр хүчин зүтгэж байна.
Шинэчлэл нээлтийн аугаа эринд мал аж ахуйн том аймаг хэмээгдсэн Шилийнгол аймаг нь өнөөдөр болоход аж үйлдвэрийн давуу хөгжлөөрөө аяны шинэ гараагаа утган авлаа.
