solongonews
Дэлхийн бөмбөрцөгийн өдрөөр байгаль орчноо хамгаалах мэдлэгийг түгээх ажил өрнөлөө
2017-04-22 23:39
Дэлхийн бөмбөрцгийн өдрөөр байгаль орчноо хамгаалах мэдлэгийг түгээх үйл ажиллагаа зохион байгуулав

     Өнөөдөр бол Дэлхийн бөмбөрцгийн 48 дахь өдөр тохиож байгаа билээ. Энэ сарын 21-ний үдээс хойш байгаль орчноо хамгаалах мэдлэгийг түгээх үйл ажиллагаа Өвөр Монголн Багшийн Их сургуульд явагдаж өндөрлөлөө.

Энэхүү арга хэмжээний үеэр Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн оюутнууд Хөххотын Дүнфэн бага сургууль зэрэг хэд хэдэн бага сургуулийн сурагчдад тухайн газарт нь бохирдолтой усыг цэвэршүүлэх туршилт, байгаль орчин хамгаалах сэдэв бүхий тусгай үзүүлбэр, роботоор гал унтраах зэрэг үзүүлбэрүүдийг тоглон сурагчдад байгаль орчноо хамгаалах мэдлэгийг түгээлээ. Улмаар хамт Шинжлэх ухаан, технологийн шинийг санаачлах урам зоригийг хөгжөөв.

     Тус үйл ажиллагааг Хөххотын Шинжлэх ухаан, технологийн нийгэмлэг, Өвөр Монголын Шинжлэх ухаан технологийг түгээх нийгэмлэг, Өвөр Монголын Багшийн Их Сургууль хамтран зохион байгуулав.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл