
ӨМӨЗО-ы Нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жихэн 02 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд Улаанхад хот болон Онгониуд хошуунд хүрэлцэн очиж ядуурлаас ангижруулах ажил байдалтай танилцсан байна.
Дарга Ли Жихэн тухайн газрын амьдрал ядуу иргэдийн гэрт очиж, цагаан сарын мэнд хүргэсэн бөгөөд тэдний яагаад ядуу байгаагийн учир шалтгааныг асуун, ядуурлаас ангижруулж байгаа ажил хэр үр дүнтэй явагдаж байгаатай танилцжээ. Энэ үеэр Ли Жихэн дарга:
- Өвчний улмаас ядуурсан айлуудыг ядуурлаас ангижруулах өртөг өндөр, хүнд бэрх асуудал их зэрэг байдалд хандуулан эдгээр амьдрал ядуу гэрт эмчилгээний тусламж үзүүлж, ядуу амьдралаас салах итгэл зориг олгох хэрэгтэй гэж хэлсэн байна.
Тэрээр мөн тэжээн үржүүлэх үйлс эрхэлж байгаа иргэдийн компаниудтай танилцан, ажлаа сайн хийж ядуурлаас ангижруулах үйлст хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж хэллээ.
