Дүчуань шянь улсын хэмжээний ядуу буурай шяний нэг юм. Сүүлийн жилүүдэд электрон худалдааг хөдөө орон нутгийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх ба ядуурлаас ангижруулах ажлын шинэ хүч болгон ажиллаж байна. Электрон худалдааны тавцанд түшиглэн суурингийн зэрэглэлийн электрон худалдааны 10 үйлчилгээний төв болон тосгоны зэрэглэлийн электрон худалдааны 113 үйлчилгээний чигийг байгуулж, тариалангийн бүтээгдэхүүнийг гадагш борлуулан 3000 гаруй хүнд ашиг хүртээж, тариачдыг ядуурлаас ангижрахад шинэ замыг нээж өгсөн байна.
“Дүчуанийг таних” тавцанг электрон худалдааг хөдөө тосгонд оруулсан жишээ үзүүлэх төсөлтэй уялдуулан цогцлоосон электрон худалдааны тавцан болно. “Тавцангаар электрон худалдааг хөгжүүлэх, онлайн дэлгүүрээр тосгоныг хөгжүүлэх” зорилгоор байгуулсан юм. Энэхүү тавцан ашиглалтад орсон анхны өдөр 200 гаруй дэлгүүр бүртгүүлжээ. Сүүлийн жилүүдэд тус шянь бодит байдалдаа зохицуулан тахиа, гахай, үхэр хонь тэжээж, хүнсний ногоо тарих зэрэг иргэдийг чинээлэг болгох 5 их аж үйлсийг хөгжүүлж, тариачдын орлогыг нэмэгдүүлэх шинэ арга замыг нээжээ. Одоогоор тус шянь электрон худалдаагаар ядуурлаас ангижруулах 30 жишээч аж үйлдвэрлэл болон 258 тусгай хоршоотой болж, төрөл бүрийн будаа, үхэр хонины мах, ноосон хөнжил, өвсөн гүрмэл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж, онлайн худалдааны орлого нь 20 сая юанийг давжээ. Тариачдын хүн дундын орлогыг 700 юаниас дээш нэмэгдүүлэв.
Электрон худалдааг хөгжүүлэн ядуурлаас ангижруулж байна
2018-06-05 20:31
Электрон худалдааг хөгжүүлэн ядуурлаас ангижруулж байна.
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
