solongonews
”Үндэстний зурагт сэтгүүл”-ийн судлан ярилцах хурал боллоо
2017-07-03 16:43
”Үндэстний зурагт сэтгүүл”-ийн судлан ярилцах хурал боллоо

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ”Үндэстний зурагт сэтгүүл”-ийн ажил төрлийг судлан ярилцаж, мэдээ мэдээлэл, фото зураг авах, үндэстний цөөнхийн ажил зэрэгт туршлага солилцож, үндэстний цөөнхийн бүстэй харилцаагаа эрчимжүүлж, мэдээллийн хэрэгсэл хийгээд хүлээн авагч, зохиогч, найруулагч хоорондын хамтын ажиллагааны харилцааг ахиулахын тулд Үндэстний зурагт сэтгүүл, Жарууд хошууны үндэстэн, шашны ажил хариуцсан комиссоос зохион байгуулсан 2017 оны ”Үндэстний зурагт сэтгүүл”-ийн судлан ярилцах хурал буюу ”Төвийн мэдээллийн хэрэгслүүд Жарууд нутгаар аялан сурвалжлах” үйл ажиллагааны нээлтийн ёслол 7 дугаар сарын 3-ны өдөр Жарууд хошууны төв Лүбэйд болов.

Төвийн Ардын Радио Хороо, ХОУР, Рэньминь сайт, Төв Телевизийн монгол хэлний сайт, Синьхуа сайт, "Хятадын үндэстнүүд" сэтгүүл, Үндэстний зурагт сэтгүүл зэрэг төвийн мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид, Түнляо хотын холбогдох удирдлага, Жарууд хошууны удирдлага, Үндэстний зурагт сэтгүүлийн хорооны сурвалжлагчид болон Гүйжөү, Ганьсү, Ляонин, Хармөрөн, Өвөр Монгол, Бээжин зэрэг газрын үндэстний цөөнхийн ажил хариуцсан хүмүүс зэрэг 60 гаруй хүн тус үйл ажиллагаанд оролцов.

Энэ удаад сэтгүүлчид, хуралд оролцогсод Жарууд нутгаар аялан, тэндхийн нүүдлийн мал аж ахуйн өвөрмөц байдалтай танилцаж, монгол сургууль, хуурын үлгэрийн музей, бэнсэн үлгэрийн танхим, Жаруудын бар зургийн суурин зэргээр тойрон танилцаж, Жарууд нутгийн хатгамал урлал бүтээдэг хүмүүстэй уулзан, нутгийн өвөрмөц гар урлалын талаар сурвалжлан мэдээлэх болно.

 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл