05 дугаар сарын 22-нд Хятад улсын төмөр замын төслийн ерөнхий компанийн арван дөрөвдүгээр товчооны CPG500 хэлбэрийн цариг дэвсэх машин хамгийн сүүлийн нэг хэсэг 500 метр урд болд царигийг амжилттай дэвссэнээр Өвөр Монгол зүүн хойд бүс нутгийг холбосон анхны хурдны төмөр зам болох Ляонянгийн Шин Мин хойд өртөөнөөс Өвөр Монголын Тунляо хот хүрэх хурдны төмөр замын барилгын ажил дууслаа.
Хятад улсын төмөр замын төслийн ерөнхий компанийн XIII товчооны холбогдох ажилтан танилцуулахдаа: - Тус төмөр замын урт нь 197 км, урьдчилан төлөвлөсөн хурд нь цаг тутамд 250 км/ц хурдлахаар хийгдсэн. Барилгын ажлыг 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлүүлсэн гэлээ.
Мөн өмчийн патентын эрх бүхий CPG500 хэлбэрийн цариг тавих машиныг ашиглан 500 метр урт болд царигийг тавин чанарын баталгааг хангахын зэрэгцээ өдөрт 7 километр дэвсэх үүргийг биелүүлж чадсан байна.
Тус хурдны зам нь ашиглалтад ороход Тунляо хотоос Мүгдэн хүрэхэд өмнө нь 5 цаг аялдаг байсан бол энэхүү хурдны зам ашиглалтад орсноор 1.5 цаг болгон хурдасгаж, Тунляо хотоос Бээжин хүрэхэд 14 цаг аялдаг байсан бол 3.5 цаг болох юм. Ийнхүү төмөр зам ашиглалтад орсноор Өвөр Монголын зүүн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм.
