
Энэ чиглэлийн нислэг 2013 оноос эхлээд зорчигчид олонтой байсан бөгөөд энэ жилийн хувьд зах зээлийн байдал нь улам сайжирсан байна.
Хилээр орж, гарах зорчигчдын эрэлт хэрэгцээг илүү сайн хангахын тулд Эрээнхотын онгоцны буудлаас 8 дугаар сарын 1-ээс эхлэн өдөрт хоёр удаа тус нислэгийг хөөргөдөг болжээ. Энэ нь Эрээнхот- Улаанбаатар хотын хоорондох нислэг өмнөх түр зуурын, улирлын нээлттэй байдлыг өөрчилсөн бөгөөд албан ёсоор бүтэн жилийн туршид нислэг хийх болсон гэдгийг харуулж байгаа юм.
Одоогоор өдөр бүрийн 14:30 цагт Улаанбаатараас хөөрөөд Эрээнхотод 16:10 цагт бууна. 17:10 цагт Эрээнхотоос хөөрч 18:50 цагт Улаанбаатар хотод хүрнэ. 21:00 цагт Улаанбаатар хотоос хөөрөн 22:40 цагт Эрээнхотод буцаж ирнэ. 23:40 цагт Эрээнхотоос гараад Улаанбаатарт 01:20 цагт буух юм байна.
Тус онгоцны буудал нь 2013 оноос өнөөг хүртэл Улаанбаатар, Улаан-Үүд, Эрхүү хотуудын олон улсын нислэгүүд нэвтрүүлжээ. Олон улсын нислэгүүд нь Эрээн боомтоор Хятад, Монгол, Оросын эдийн засгийн корридорын чухал хот болох газарзүйн давуу талыг улам илт болгож, Хятад, Монгол, Оросын иргэдийн найрсаг харилцаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжиж байна.
