
Энэ сарын 02-ны өдөр ӨМӨЗО-ы дарга Бү Шяолиний удирдсан ӨМӨЗО-ы Засгийн газрын байнгын хуралдаанаар Гурав дахь удаагийн Хятад, Монголын экспоны ерөнхий хөтөлбөр зэрэг төслийг зөвшилцсөн байна.
Тус хурлаар "Энэ жил шинэ Хятад улс тунхаглагдсаны 70 жилийн ой, мөн Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй учир Хятад, Монголын экспог сайн хийх нь маш чухал ач холбогдолтой юм. Энэхүү экспоны тавцангаар дамжин, Хятад улсын гадаадад нээлттэй байдал, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бий болгох санаачилга болон чармайлтыг бүрэн харуулж, улсын гадаадад нээлттэй стратегид сайн үйлчлэх хэрэгтэй" гэж онцлон тэмдэглэв.
Мөн хуралдаанаар гурав дахь удаагийн Хятад, Монголын экспоны бүх төрлийн үзэсгэлэн болон танилцуулах үйл ажиллагааг илүү ажил хэрэгч, үр дүнтэй зарчим, өндөр зорилтоор бэлдэж, Өвөр Монголын өвөрмөц онцлогийг харуулан, оролцож буй улс орон, бүс нутгуудад Өвөр Монголыг илүү гүнзгий ойлгуулж, илүү сайн үр дүнд хүрэх ёстой гэж онцолсон байна.
