solongonews
Хөххот-Яргай “ИньЧцань”-Хай Кү чиглэлийн агаар аяллын шугам нэвтрэв
2017-07-21 16:00
Бо-Ин 737 аянчдын нисэх онгоц 20-ны өдрийн 12:13 цагт Хөххотын Цагаан Суварга нисэх онгоцны буудлаас хөөрч, Хөххот-Яргай “Инь Чцань”-ХайКү чиглэлийн агаар аяллын шугам албан ёсоор нэвтрэв.

    Энэхүү онгоц 176 суудалтай, зохицох чадамж сайн, шуугиан бага, тосны зарцуулаа бага, бохирдолгүй зэрэг онцлогтой. Энэ нь олон улсын агаар аяллын Өвөр Монгол дахь салбар компаний 7-р нисэх онгоц юм.

Шинээр нэмэгдсэн агаар аяллын шугам нь долоо хоногт 7 удаа нисэж, Хөххот- ХайКү чиглэлд , 11:30 цагт Хөххотоос нисээд 12:50 цагт Яргайд газардан, 13:35 цагт Яргайгаас хөөрөөд 17:00 цагт ХайКүд газардана. ХайКү-Хөххот чиглэлд 17: 55 цагт ХайКүгаас нисэж, 21:25 цагт Яргайд газардан 22:10 цагт Яргайгаас нисэж, 23:25 цагт Хөххотод газардана.

Энэхүү агаар аяллын шугамыг нэвтрүүлсэн нь компаний эзэгнэх хүчин болон зах зээлийн өрсөлдөх хүчнийг нэмэгдүүлж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны эдийн засаг, нийгмийн хөгжил болон Хөххотын жуулчдын гадагш аялахад дөхөм болсон байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл