Өвөр Монголын Жинин-Датун хот хүрэх, Бугат-Яргай хот хүрэх өндөр хурдны галт тэрэгний замыг тавих ажлыг 2019 оны ажлын төсөл болгон хэрэгжүүлэхээр Хятадын Хөгжил, шинэчлэлийн хороо болон Хятадын төмөр замын ерөнхий компани сүүлийн өдрүүдэд нийтэлсэн байна.
Жинин-Датун хот хүрэх өндөр хурдны галт тэрэгний замыг тавих ажлыг энэ жилийн сүүлч болоход эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тус төсөл нь Өвөр Монголыг Хятадын өндөр хурдны галт тэрэгний зам шугамын сүлжээд хамруулахад хамгийн богино зай, хамгийн бага хөрөнгө оруулалт, хамгийн их ашиг хүртэх төмөр замын шугам болно.
Бугат-Яргай хот хүрэх өндөр хурдны галт тэрэгний замыг 2019 оны доод хагас жилд ажил эхлэхээр төлөвлөж, ашиглалтад орсны дараа Өвөр Монгол болон Хятадын баруун бүс нутаг хоорондын төмөр замын шугамын сүлжээтэй холбон ажиллуулахад ашигтай байх аж.
