solongonews
Бүс нутгийн хоорондын ажил олголтын арга хэмжээ тун удахгүй болно
2017-04-01 15:18
Бээжин, Тяньжинь, Хэбэй, Өвөр Монголын бүс нутгийн хоорондын ажил олголтыг ахиулахын тулд 4 дүгээр сарын 8-наас 9-ний өдрүүдэд Бээжин, Тяньжинь, Хэбэй, Өвөр Монголын бүс нутгийн хоорондын ажил олголтын арга хэмжээг Өвөр Монголын олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн арга хэмжээг Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Бээжин хот, Тяньжинь хот, Хэбэй мужийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо зэрэг байгууллагуудаас хамтран зохион байгуулсан байна. Энэхүү ажил олголтод Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн 100 гаруй аж ахуйн нэгжүүд болон 30 мянга гаруй ажил хайгчид оролцох болно.

Үүнээс гадна зохион байгуулагчид гэр ахуйн үйлчилгээ, хөдөлмөрийн сургалтын жишээ үзүүлэх газар, шинэ эдийн засгийн салбаруудын шинийг санаачилж бизнес эрхлэх газар, үйлдвэрчний эвлэлийн эрхийн хууль зүйн зөвлөгөө болон ажил эрхлэх төрийн бодлогын зөвлөгөө өгөх газар зэргийг зохицуулж, цагаач ажилчид, ажлаасаа халагдсан ажилчид зэрэг ажилгүй иргэдийн ажил олголтын асуудлыг шийдвэрлэхээр зорьсон байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл