“Үйлдлэг” сэтгүүлийн 60 жилийн ойн дугуй ширээний хурал 12 дугаар сарын 09-ний өдөр Хөххотод боллоо. “Үйлдлэг” сэтгүүл ӨМӨЗО-ы Намын хорооны байгууллагын сонин юм. Тус сэтгүүл нь 1958 онд анх байгуулагдсан бөгөөд Хятад улсад байгуулагдсан хамгийн анхны мужийн зэрэглэлийн намын сонины нэг юм.
Хурлын үеэр Ли Жихэн даргын баярын захидлыг уншиж танилцуулсан байна.
Ли Жихэн баярын захидалдаа:
“Үйлдлэг” сэтгүүлийн 60 жилийн ойн баярыг тохиолдуулан ӨМӨЗО-ы Намын хороог төлөөлж, “Үйлдлэг” сэтгүүлийн үе үеийн ажилтнуудад халуун баяр хүргэж буйгаа илэрхийлж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Урт хугацааны туршид тус сэтгүүл нь үүрэг хариуцлагаа үнэнчээр гүйцэтгэж, эрин зуунтай хөл нийлүүлэн урагшилж, ӨМӨЗО-ы эдийн засаг нийгмийн хөгжил болон намын бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулсан гэжээ.
Өвөр Монголын Намын сургууль, Өвөр Монголын Намын хорооны суртал ухуулгын алба, аймаг хотын мэргэжилтэн судлаачид болон “Үйлдлэг” сэтгүүлийн төлөөлөгчид хуралд оролцож, үг хэлсэн байна.
