
Мэнниү группийн ажилтан: - Мэнниүгийн саалийн үнээд маш нарийн, шинжлэх ухаанч арчилгаа, тав тухтай орчинд сүү ивлүүлж байна. Иймээс Мэнниүгийн үнээний сүү онцгой амт, шим тэжээлтэй байдаг гэж их хошин байдлаар танилцуулав.
Өвөр Монголын сүүний группийн брэндийн хөгжлийг дурдахад шувууны хоёр далавч, тэрэгний хоёр дугуй болсон И Ли, Мэнниү эн тэргүүнд дурдагдах аж. 2007 оны эхээр Мэнниүгийн "Тэргүүн сүү"-ний бүтээгдэхүүн зах зээлд гарч, “Мэнниү зөвхөн чанар чансааг амьдралын төлөө” хэмээх брэндийн байр суурь хэрэглэгчдийн дунд өргөнөөр тархлаа. Энэ нь Мэнниүгийн "Эх байгальдаа илүү олныг хүртээнэ” гэсний дараагийн нэгэн брэндийн байр суурь болно. Мэнниү группийн ажилтан: - Аливаа брэндийн хөгжил зайлшгүй цаг үетэй зэрэг дэвшиж, тасралтгүй шинийг бүтээж, тасралтгүй шат ахисан байх хэрэгтэй. Ингэж байж илүү сайн хийж, улам холыг зорьж чадна гэж байлаа.
“Цэлгэр талын дуулал” нь Өвөр Монголын тал нутгийн үзэсгэлэнт сайхан, өнөр баялаг байдлыг нүдэнд үзэгдэж гарт баригдтал амьд зураглав. “Цэлгэр тал”-ын шимээр Хятад улсын хоёр том сүүний группийн брэнд болох И Ли, Мэннүү өсөн томорсон билээ. И Ли, Мэнниү яг энэхүү өргөн уудам тал нутгийн давуу талыг бүрэн гүйцэд ашиглаж, брэндийн хөгжлийг дайчилсан байна.
Саяхан дэлхийн топ брэндийн жагсаалтыг гаргадаг компани Interbrand-ийн шалгаруулсан “2017 Хятад улсын хамгийн шилдэг брэндийн өртгийн жагсаалт” дахь топ 50 брэндийн дунд Мэннүү багтав. Мэннүү группийн аж ахуйн нэгж нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл "Брэнд"-ээр хамгийн гол өрсөлдөх хүчээ болгож, хэрэглээг шат ахиулахыг баримталсаар ирсэн юм. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, хэрэглэгчдийн байр байдал, дадал зуршил өөрчлөлтийг үндэслэн, сүүн бүтээгдэхүүний брэндийн нэр төрлөө олшруулж ирснийг хэдэн зуугаар тоолох бүтээгдэхүүн нь гэрчилнэ. Чанарын хувьд аж ахуйн нэгжийн өнөөгийн байдлыг тогтоодог бол брэндийн өртөг нь ирээдүйг төлөөлдөг байна. "Дэлхийд нэр нөлөө нь түгсэн Хятадын брэндийг олноор бий болгох” энэхүү улсын хөгжлийн чухал төлөвлөгөөн дунд Мэнниү олон төрөлжсөн шинэлэг чадвараар эх орондоо хариу бэлэг барьсаар байлаа.
И Ли групп 2010 оноос "Дэлхийн тэргүүний эрүүл мэнд хүнсний групп болох” арван жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө эхлүүлэв. "Амь амьдралыг шимтэй болгоё” гэдэг нь И Ли группийн уриа болно. И Ли групп 2006 онд бүтээгдэхүүний бүтцээ төгөлдөржүүлж, улсын хэрэглэгчдэд эрүүл энх, шилдэг чанарын бүтээгдэхүүн хангасан байна. Дараа нь аж ахуйн нэгжийн өөрийн биеийн эрүүл хөгжлийн суурин дээр ажлын явцдаа “Экологийн аж үйлдвэрийн хэлхээ”-ний санаачилгыг хамгийн анх дурдав. 2005-2008 онуудад шинжлэх ухаан техник технологийн шинэлэг байдалд түшиглэн “Жинь Дянь” сүү, “Чяо Лэзи” хүйтэн ундаа, “QQ одон” хүүхдийн сүү, “Жинь Лингуан" сүүн талх, "Цан Чин" ээдсэн сүү зэрэг онцгой бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ. Одоогоор И Лигийн бүтээгдэхүүний дундаас дэлхийн зэрэглэлд хүрсэн бүтээгдэхүүн олноор төрөн гарсаар байна. И Ли группийн амжилт нь чанар болон шинэлэг байхад цаг тутам баримталсанд байгаа юм. И Ли группийн ажилтан Пань Ган: - Бид “И Ли бол чанар” хэмээх журмыг баримталж, 100 хувийн аюулгүй байдал, 100 хувийн эрүүл сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон үйлчилгээг үзүүлж, чанарт анхаарч, хатуу чанга стандартыг бүхий л аж үйлдвэрийн сүлжээнд хэрэгжүүлснээр чанар сайтай бүтээгдэхүүнээр олон хэрэглэгчийн өндөр үнэлгээг хүртэж байна гэж ярив.
И Ли групп нь Хятад улсын сүүн бүтээгдэхүүний аж ахуйн тэргүүлэгч нэгжийн нэг төдийгүй 2016 оны нийт орлого нь 60.6 тэрбум юаньд хүрчээ. Мөн дэлхийн сүүн бүтээгдэхүүний салбарт наймдугаар байранд жагссан Азийн цорын ганц аж ахуйн нэгж болно.
Тус групп нь одоогийн байдлаар 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг бол Хятадын 600 гаруй хотод 5 сая гаруй борлуулалтын цэгтэй аж. Бүтээгдэхүүн нь сүү, тараг, хуурай сүү, сүүн ундаа зайрмаг гэсэн төрлөөр голлодог. Эдгээр бүтээгдэхүүнээс зайрмаг нь үйлдвэрлэл болон борлуулалтаараа Хятад улсын хэмжээнд 20 гаруй жил тэргүүлж байна. Хуурай сүү, тарагны үйлдвэрлэлээрээ салбартаа мөн тэргүүлсээр иржээ.
Хүн төрөлхтний эрүүл энхийн төлөө зүтгэдэг И Ли групп нь дэлхийн улс орон луу хараагаа тэлж, Нидерланд, Шинэ-Зеланд, Итали, Англи, Америк зэрэг улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
- Энэ жил Мэнниүгийн 2020 стратегийг биелүүлэх чухал жил болно. Манай ажилчин нэг бүр “Сүүний үйлдвэрийн уран дархан” болох ухамсраар шинийг бүтээхийг гол өрсөлдөх хүчээ болгож, ажлын бүтээмжийг сайжруулж, хэрэглэгчдэд чанар сайтай өвөрмөц бүтээгдэхүүнийг тасралтгүй хангана гэж Мэнниү сүүний үйлдвэрийн группийн ерөнхий захирал Лү Минфан ярив.
И Ли, Мэнниү ийнхүү тасралтгүй шинийг бүтээж, сүүний үйлдвэрийн ноён оргил зүгт зуузай холбон тэмүүлсээр...
