Өвөр Монголын мөнгөн өвлийн 16-р наадам болон 2018-Хятад улс /Хөлөнбуйр/-ын мөнгөн өвлийн наадам Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошууны Хөхнуурийн зүүн биед 12-р сарын 23-ний өдөр эхэллээ. Хөлөнбуйрт очихгүйгээр өвлийн хүйтнийг мэдэхгүй гэдэг. Гэхдээ Хөлөнбуйрт очихгүйгээр өвлийн халуун дотно байдлыг ч мэдрэхгүй гэдгийг тус үндэстний соёл иргэншил, элбэг дэлбэг агуулгатай наадмаас нь биелэн ойлгов. Мөнгөн цагаанаар хучигдсан Хөлөнбуйрт үндэстний цөөнхийн ард түмэн уламжлалт хувцсаараа гоёж, мөнгөн дэлхийд долоон өнгийн солонго татав. Нээлтийн ёслол дээр үндэстний онцлогтой гоц сайхан тоглолт хол ойроос хүрэлцэн ирсэн үзэгчдийн нүдийг хужирлаж, хөөр баяртай дуу бүжиг хүмүүсийн сэтгэлийг догдлуулж, Барга монголчуудын уламжлалт гал тахилгын ёслолын үзүүлбэр нь нээлтийн ёслолыг оргилд нь хүргэв.
Хөхнуурын зүүн бие дэх цуглаан, Манжуур хотын мөсөн шуумал, Эргүнэгийн мөс цасны уралдаан, Гэгээн голын хүйтний туйлын тосгон, Орчон үндэстний онцлогт мөс цасны наадам гэх мэт Хөлөнбуйрын мөнгөн өвлийн элбэг баялаг элемент нь энд хүрэлцэн ирсэн хүн бүгдийн сэтгэлд гүнээ сэтгэгдэл үлдээв. Өвөр Монголын мөнгөн өвлийн наадам болон 2018-Хятад улс /Хөлөнбуйр/-ын мөнгөн өвлийн наадам нь “Хөлөнбуйрын өвлийн улирлын баатруудын цуглаан”, “Хятад улс-Манжуурын Хятад, Орос, Монголын цас мөсний баяр”, “Хятад, Орос, Монголын гоо сайхны элчийн олон улсын уралдаан”, “Эргүнэгийн үндэстний онцлогтой мөнгөн өвлийн баяр”, “Хятад улсын хүйтний туйлын баяр”, “Орчон үндэстний мөнгөн өвлийн наадам”, “Эвенк хошууны өвлийн улирлын нүүдэл соёлын найр” зэрэг 27 төрлийн өвлийн улирлын аялал жуулчлалын баяр наадмын үйл ажиллагаа өрнүүлж, нутаг даяар аялал жуулчлалын үзэсгэлэнт орноо чөлөөтэй нээжээ. Мөн цаст газрын мотоциклын уралдаан, чарганы уралдаан, цасанд тэших зэрэг цас мөсний биеийн тамир спортын уралдаануудыг зохион байгуулахын хамт, аялал жуулчлалын нөөц баялгийг нэгтгэж өвлийн улирлын 6 шилдэг зам шугамыг нэвтрүүлж, уламжлалт аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг өвлийн улирлын аялал жуулчлалын төсөлтэй уялдуулж, адил бус сэдэвтэй өвлийн улирлын аялал жуулчлалын зам шугамыг бүрдүүлж, “Цас мөс + биеийн тамир”, “Цас мөс + үндэстний зан үйл”, “Цас мөс + соёл”-ын өвлийн онцлогтой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нээн ашиглаж, аялал жуулчлал болон холбогдох аж ахуйг нэгтгэн хөгжүүлэхийг дэмжсэн байна.
