solongonews
Хөххотын Залуучуудын холбоо 100 мянган юань хандивлав
2019-04-23 16:37
Хөххотын Залуучуудын холбоо сурагчдын тэтгэлэгт зориулан 100 мянган юань хандивлав.

Хөххотын Залуучуудын холбооноос Хөххотын Хотон үндэстний цөөнхийн дүүргийн Дунаь Жя Яо бага сургуулийн хүүхдүүдэд тэтгэлгийн мөнгө хандивлах үйл ажиллагааг саяхан зохион байгуулсан байна. Арга хэмжээгээр Дунаь Жя Яо бага сургуулийн 20 сурагчид 6000 юанийн тэтгэлэг, бичгийн хэрэгсэл хандивласан байна.

Энэхүү хандивын үйл ажиллагааг өнгөрсөн оны 05-р сараас зохион байгуулснаас хойш Хөххотын Ү Чуань шянь, Юй Чуань дүүрэг, Шинэ хот дүүрэг зэрэг 150 гаруй ядуу буурай амьдралтай сурагчдад нийт 45 мянган юанийн тэтгэлгийн мөнгө хандивлажээ. 2019 онд Хөххотын Залуучуудын холбоо нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, илүү олон хүүхдэд тусламж үзүүлэн, нийт 100 мянган юанийн тэтгэлэг олгохоор төлөвлөж байна.

 

Зохиогч: ГОЁХОН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл