solongonews
Эрээн хотын онгоцны буудал анх удаа далай алсалсан нислэгийн шугам нээв
2017-08-25 15:49
G52805 дугаарын нислэг 8 дугаар сарын 4-ний өдөр Эрээнхотын онгоцны буудалд алгуурхан бууснаар Далянь- Чин Хүаньдао- Эрээнхот чиглэлийн нислэгийн шугамыг амжилттай нээсэн гэдгийг харуулж байна.

Тус нислэг нь Эрээн хотын онгоцны буудлын далай алсалсан анхны маршрут юм. Мөн Бөхай тэнгисийн бүс нутгийн хотуудад хүрсэн анхны нислэг болно.

Далянь-Чин Хүаньдао-Эрээнхот чиглэлд Хүа Ша Air компанийн CRJ900 дугаарын (87 суудал) нисэх онгоц нислэгээр зорчиж, зорчигч тээврийн ачааллын коэффициент 85 хувьд хүрч байна. Тус нислэг нь даваа, баасан гараг бүрд нислэгийн хуваарьтай, нислэгийн хөөрөлт, буух хугацаа нь доорх байдалтай байна.

G52805 дугаарын нислэг нь Далянь 08:50 цагт хөөрөөд 09:35 цагт Чин Хуандао хүрч, Чин Хуандао 10:15 цагт хөөрч, 12:00 цагт Эрээн хотод газардана. G52806 дугаарын нислэг нь Эрээн хотоос 12:40 цагт хөөрөөд 14:15 цагт Чинхуандао хүрч, Чин Хуандаогоос 14:55 цагт хөөрөн, Даляньд 15:40 цагт газардана.

Далянь хот нь “Зүүн хойдын цонх", "Умардын сувд", "Романтик нийслэл" гэж нэрлэгдсэн. Хятадын зүүн хойд орны гадаадад гарах хамгийн том гарц хот бөгөөд зуны амралтаар аялахад хамгийн тохиромжтой орон юм. Чин Хуандао нь парк, цэцэрлэгт хот гэдгээрээ нэртэй. Энэхүү нислэгийн замыг нээсэн нь Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутгийн нислэгийн шугамтай холбогдох боломжоор ханган, мөн зүүн хойд оронтой нислэгийн шугамаар холбож, Бөхай тэнгисийн бүс нутгийн агаар аяллын сүлжээ холбоосыг бий болгоход чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ Далянь, Чин Хуаньдао нь далай дагуух гадаад нээлтийн хот болон хил дагуух гадаад нээлтийн хот болсны хувьд гурван орны эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлалын хөгжил дэвшил, гадаад нээлтийн хөгжил зэрэгт гайхамшигтай хуудсыг бичиглэх болно.

Эрээн хотын нисэх онгоцны буудал нь 11 чиглэлд нислэг нээсэн бол улсын дотоодын зорчих цэг нь 11, олон улсын зорчих цэг 3,  агаар аяллын шугам нээснээс хойш хамгийн дээд амжилт тогтоосон байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл