
“Түмэн газрын цайны зам” соёл аялал жуулчлалын үзэсгэлэнгийн хэвлэл мэдээллийн бага хурал 06 дугаар сарын 03-ны өдөр Хөххотод болсон байна. ӨМӨЗО-ы соёл, аялал жуулчлалын танхимаас зохион байгуулсан “Түмэн газрын цайны зам” соёл аялал жуулчлалын үзэсгэлэн 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл Өвөр Монголын Улаанцав хотод зохиогдох болно.
Тус үйл ажиллагааны үеэр “Дүр төрхийн үзүүлбэрийн танхим”, “Аялал жуулчлалын соёлын үүдэлт ба бүтээгдэхүүний танхим”, “Хүүхдийн ордон”, “Бээжин Өвөр Монголын хамтарсан үзүүлбэр” зэрэг дөрвөн том үзүүлэнгийн танхимыг хамрах юм.
“Түмэн газрын цайны зам” соёл аялал жуулчлалын үзэсгэлэн бол аялал жуулчлалын брэндийн хөгжлийг ахиулах чухал арга зам.
- “Түмэн газрын цайны зам”-ын хөгжлийн ололт амжилтыг харуулахаар дамжин Өвөр Монголын аялал жуулчлалын нөөц баялаг ба өвөрмөц үндэстний соёлыг бүх дэлхийнд дэлгэн харуулж байгаа юм. Дараагийн “Түмэн газрын цайны зам”-ыг Хятад, Орос, Монголын улс алсалсан аялал жуулчлалын шугам ба олон улсын аялал жуулчлалын брэнд болгон бүтээн байгуулахад чухал ач холбогдолтой гэж ӨМӨЗО-ы соёл, аялал жуулчлалын танхимын дарга Хэ Жилян ярьлаа.
